Монгол улсын асуудал 3




Монгол улсын асуудал 3 цуврал.

Сэдэв: Улстөрийн намууд ба Үндсэн хуулийн амин сүнс.

Тэгш эрх, эрх чөлөө, шударга ёс энэ гурав бол Үндсэн хуулийн амин сүнс болохыг маш дэлгэрэнгүй жишээтэйгээр одоо шинэчлэх Үндсэн хуулийн үндсэн гол хэсэгт тайлбар хийх.

Намын гишүүн ч жирийн иргэн ч яг адил тэгш эрхтэй. Ямар ч намын гишүүн иргэнээс илүү эрх эдлэхийг хатуу хорихыг шинэчилсэн Үндсэн хуулинд зааж нам гэсэн байгууллагын эрс шинэчлэл шаардлагатай болжээ.

Наман амьдралаар амьдарч мөн нам дагаж яваад дутуугаа хялбар аргаар нөхөх гэсэн олон жишээнүүд бий. Нийгэмд ажиллаж хөдөлмөрлөж нэр төрд хүрч чадаагүйгээ намаар дамжуулан дутуугаа нөхөж илүү болох гэсэн оролдлогуудыг ил гаргах болсон. Нам гэдэг боловсролгүйг боловсролтой мэт болгож нөхдөг газар биш. Намаас төрсөн тэрбумтангуудыг шүүж шударга ёсыг тогтоох цаг болсон.

Эрх чөлөө гэдэг заавал хариуцлагтай хамт гэдгийг шинэчлэх Үндсэн хуулинд маш тодорхой тусгах.

Улстөрийн нам гэдэг гишүүдээрээ хязгаарлагдсан хаалттай битүү нууц байгууллага биш харин ард түмэний төлөө гэдгийг шинэчлэх Үндсэн хуулинд бүлэг болгож оруулах.

Монголын Үндсэн хуулийг Монгол нийгэмд тохируулан өнгөрсөн 30 жилийн бүх алдаануудыг засаж ирээдүй рүү урам зориг өгөх ёстой.

Төрд итгэх итгэл алдагдлаа. Цаашид хэрхэн төрдөө итгэдэг болох вэ. Төрд итгэхгүй бол ирээдүй гэж үгүй. Ирээдүйг зааж хэлж өгч удирдан авч явах тэр хүмүүс итгэл даах хүмүүс байх ёстой. Монгол улсын иргэд итгэл хайна өөрөөр хэлбэл итгэл шаардана...

Molor-Erdene