Маргаашийн ээлжит олон нийтэд зориулсан "Монголын философи 8" цуврал лекцийн сэдэв "Дэлхийн маргааш. Бодит ба Төсөөлсөн Монгол улс".
Өнөөдөр "Бодит Монгол улс" ярина гэдэг мэдлэг үнэн баримт танин мэдэхүй гээд олон сэдэв ярих болно.
"Төсөөлсөн Монгол улс" ярина гэвэл яг одоо болж буй зурагласан мөрөөдсөн бараг тийм бол ямар гоё вэ гэсэн бараг л зохиосон сүүлдээ төөрөгдсөн сэдэвүүд ярина.
Монгол улс ямар вэ гэвэл өнөөдөр Чингисийн музейг л үзээрэй гэх хэрэгтэй. Чингисийн зураг хэрхэн зурсан тэр царай зүсээр Монгол улс өнөөдөр ийм л хиймэл зохиомол үнэн амьдрал бодит нийгэмээс дэндүү хол зураг зурсан өөрөөр хэлбэл зураачийн зурагуудад хууртсан тийм л маягаар өдөр өнгөрүүлдэг гэсэн дүгнэлт гарах болов уу.
Энэ зураг зурсан зураачийн нийгэмээс салж хийж бүтээх өөрчлөх эрс шинэчлэх тийм цаг иржээ.
Лекцийн бас нэг чухал сэдэв өнөөгийн Монгол улсад болж буй танин мэдэхүй мэдлэгийн зөрчилтэй олон сэдэвүүдийг тайлбарлаж гаргалгаа хийнэ. Дэлхийн геополитикийн хажууд "Монголын геополитик" ямар байх талаар философийн номуудад тулгуурлан дүгнэлт хийнэ.
Монгол улсын хаалгыг шинэ цаг цаашилбал шинэ өөрчлөлт тогшино. Хаалга тогшихыг сонсож байна уу...
Сэдэв: "Дэлхийн маргааш. Бодит ба төсөөлсөн Монгол улс."
Хэзээ: 12 сарын 17 нд 17 цагаас.
Хаана: Улаанбаатар зочид буудал. F2.
Онлайн оролцох боломжтой
Утас: 9998 0004
molorerdenelecture@gmail.com