Монгол нэртэй нүүдэлчин малчин ард түмэний өнгөрсөн гүйцэж ирлээ. Чингисийн музейгээр түүх гэсэн сэдэвийг эхэлүүллээ.
Үнэхээр түүх ярих гэвэл Энхамгалан, Жавзандамба, Цэдэнбал гэсэн нэрнүүдийг ярихаас өөр замгүй. Энэ хүмүүст зориулсан музей байлаа гэвэл хангалтгүй л болов уу. Маш урт түүх ярих болно.
Монголын өнөөдөр, маргааш болон өчигдөр гэсэн сэдэв хамтдаа яригдах болохоос ганцхан түүх нэртэй өнгөрсөнийг зохиож эсвэл гуйвуулж цаашилбал туйлшруулж болохгүй.
Өнөөдөр үүсээд байгаа Монгол улсын асуудал юу хэлж байна вэ гэхээр үндэстэн байтугай наад захын нэгдсэн ард түмэн болж чадаагүйг хэлэх мэт. Яагаад вэ гэвэл нэгдсэн нэгдмэл үнэт зүйл болох Үндсэн хуулийн амин сүнс алга.
Үндсэн хуулийг ядаж үндэстэнд зориулсан байх чухал. Гэтэл үндэстэн гэдэг заавал нэгэн гарал үүсэлтэй эсвэл нэгэн хэлтэй байх албагүй. Үндэстэн гэдэг нэгдүгээрт үнэт зүйл хоёрдугаарт хүсэл дээр тулгуурладаг. Хэнийг ч гарал үүсэл арьс өнгө хэл шашинаар ялгаварлаж болохгүй.
Үндсэн хуулийн амин сүнс тухайн ард түмэний "Хүсэл" байх ёстой.
Нэгдсэн нэгдмэл "Хүсэл" ярих цаг нэгэнт болжээ. 2023 он Монголын "Хүсэл"-ийн жил болох ёстой. Монгол нэртэй олон ардууд юу хүснэ вэ?
Энхамгалан хааны үед Монгол гэж хэн байв?
Богд хааны үед Монгол гэж хэн байв?
Цэдэнбалын үед Монгол гэж хэн байв?
Өнөөдөр Монгол улс хэн болохыг хүснэ вэ.