Маргааш эхлэх цуврал 10 лекцийн сэдэв: “Монголын эргэн тойрон философи“




Маргааш эхлэх цуврал 10 лекцийн сэдэв: "Монголын эргэн тойрон философи".

Энэ хагас сайны Лекц 1-ийн сэдэв "Персийн философи". Заратустра, Хурмаст, Мани болон бусад эртний философичидийн тухай ярина. Хурмаст тэнгэр гэсэн ойлголт болон анхны нийгэмшилийн онол хүртэл тэндээс эхлэлтэй байжээ.

Германы Карл Марксын социализм коммунизмын онол Персээс эхэлжээ. Ницшэгийн "Дээд хүн" гэсэн ойлголт түүний "Заратустра ингэж ярив" гэсэн номоор алдаршжээ. Энэ эхний лекцээр нилээд олон сэдэв ярих тул сэдэвтээ биш цагандаа хязгаарлагдана. Хугацааны Бурхан хүртэл лекцийн сэдэв болно.

Нийт 10 лекцийн зорилго бол ямар ойлголтууд үгс ухагдахуунууд болон олон нүүдэлчин малчин ард түмэнүүд энэ нутагт ирцгээж өөрсдийн гарал үүсэл хэрхэн тайлбарлагдаж үлгэр домог сүсэг бишрэл болсон түүхийг судлах.

Өнөөдөр Монгол улсын түүхтэй болох гэсэн сандралыг агуулгатай утгатай тайлбартай болгох.

"Эцэсийн буудал" Монгол улсын түүх гэдэг тэр холоос ирсэн ард түмэнүүд өөрсдийн үлгэр домогтой хаадын болон бурхадын зураг хөрөгтэй ирж энд нутагшиж сүүлдээ эндээс үүссэн гаралтай мэт эндүүрэгдэж өнөөдөр хүртэл засагдаж залруулагдаагүй тухай ярина.

Цуврал 10 лекц явсаар хамгийн сүүлчийн лекцээр "Монголын философи ярих ямар боломжууд бий вэ" гэсэн асуултанд хариулт өгөх ёстой.

3 сарын 11 нээс 5 сарын 13 хүртэл хагас сайн өдөр бүр 11 цагаас 12.30 хүртэл.

Онлайн. Zoom.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон бүртгүүлэх:

molorerdenelecture@gmail.com

Цуврал 10 лекц. Монголын эргэн тойрон философи.

Монголын философи ярих боломжууд.

1. 3 сарын 11 - Персийн философи ба Монгол улс - Philosophy of Persia and Mongolia

2. 3 сарын 18 -Хорезмийн философи ба Монгол улс - Philosophy of Chorasmia and Mongolia

3. 3 сарын 25 - Төв Азийн философи ба Монгол улс - Philosophy of Central Asia and Mongolia

4. 4 сарын 1 - Энэтхэгийн философи ба Монгол улс - Philosophy of India and Mongolia

5. 4 сарын 8 - Төвдийн философи ба Монгол улс - Philosophy of Tibet and Mongolia

6. 4 сарын 15 - Хятадын философи ба Монгол улс - Philosophy of China and Mongolia

7. 4 сарын 22 - Солонгосын философи ба Монгол улс - Philosophy of Korea and Mongolia

8. 4 сарын 29 - Японы философи ба Монгол улс - Philosophy of Japan and Mongolia

9. 5 сарын 6 - Оросын философи ба Монгол улс - Philosophy of Russia and Mongolia

10. 5 сарын 13 - Манжийн философи ба Монгол улс Philosophy of Manchu and Mongolia

Molor-ErdeneMolor-Erdene