Энэ хагас сайн өдөр 3 сарын 18 нд "Монголын эргэн тойрон философи" 10 цуврал лекцийн дараагийн лекц 2-ыг уншина. Онлайн. Zoom.
Лекц 2-ын сэдэв "Хорезмын философи".
Хорезм ороноос төрсөн алдартай философичидийн тухай танилцуулж бичсэн номууд болон философийн ойлголтуудыг тайлбарлана. Хорезм хэдийгээр богино хугацаанд дайралтанд өртөж хохирол үзсэн хэдий ч энэ ард түмэний философи үргэлж хэвээр тасралтгүй хөгжиж ирж чаджээ. Гайхамшигтай.
Хорезмийн философич Ал Фараби, Ибн Сина нар Иракийн Багдад хот руу явж тэнд философдож Исламын философийн анхдагчид болсон бол Ал Бируни нутагтаа үлдэж философийн ажилаа үргэлжлүүлсэн. Түүний танин мэдэхүйн философийн үр дүнд дэлхийд нэрд гарсан нээлтүүд хийгдсэн.
Ал Бируни анх дэлхийн бүслүүрийн уртыг тооцож тогтоосон гэдэг. Өнөөдөр Нобелийн шагнал авахаар л том нээлт хийжээ.
Мэдээлэл авах: molorerdenelecture@gmail.com
1. 3 сарын 11 - Персийн философи ба Монгол улс - Philosophy of Persia and Mongolia
2. 3 сарын 18 -Хорезмийн философи ба Монгол улс - Philosophy of Chorasmia and Mongolia
3. 3 сарын 25 - Төв Азийн философи ба Монгол улс - Philosophy of Central Asia and Mongolia
4. 4 сарын 1 - Энэтхэгийн философи ба Монгол улс - Philosophy of India and Mongolia
5. 4 сарын 8 - Төвдийн философи ба Монгол улс - Philosophy of Tibet and Mongolia
6. 4 сарын 15 - Хятадын философи ба Монгол улс - Philosophy of China and Mongolia
7. 4 сарын 22 - Солонгосын философи ба Монгол улс - Philosophy of Korea and Mongolia
8. 4 сарын 29 - Японы философи ба Монгол улс - Philosophy of Japan and Mongolia
9. 5 сарын 6 - Оросын философи ба Монгол улс - Philosophy of Russia and Mongolia
10. 5 сарын 13 - Манжийн философи ба Монгол улс Philosophy of Manchu and Mongolia