Энэ хагас сайнд 4 сарын 8 нд "Монголын эргэн тойрон философи" цуврал 10 лекцийн дараагийн сэдэв ярина.
Лекц 5-ын сэдэв: "Төвдийн философи ба Монгол улс".
Цуврал 10 лекцээр эргэн тойрон ард түмэнүүдээс философийн ямар ойлголтууд энэ Монгол нэртэй олон ард түмэнд ирсэн тухай тайлбар хийнэ.
Дорнын философи мэдээж шашины ойлголтуудтай олон талаараа ойр. Тиймээс Төвдийн философи ярина гэдэг Будда-гийн философи бас л ярина гэсэн үг.
Будда-гаас хойш ойролцоогоор 1000 жилийн дараа Буддизм Төвд оронд ирсэн гэдэг.
Харин нэг анхаарах асуудал юу вэ гэхээр Будда-гийн шашин Төвдийн ард түмэний өөрийн эртний "бөн" гэсэн бөөгийн болон анимизмын урсгалтай тулгарсан. Тиймээс Төвдийн шашин ярихдаа Буддизм болон Бөн хоёрын ялгааг нилээд ярих хэрэгтэй болов уу. Ерөөсөө хүмүүсийн яриад байгаа Бөө энэ "Бөн" хоёрыг зэрэгцүүлэн судлах хэрэгтэй л болов уу.
МУИС-ийн математикийн багшийн хүү лам болчихдог оронд юу ч боломжгүй биш гэх газаргүй.
Монголчууд Богд гэсэн нэрээр яг Буддизм яриад байна уу эсвэл Бөн яриад байна уу гэдгийг хүртэл тайлбарлах л хэрэгтэй.
Мэдээж лекцийн гол зорилго бол Төвдийн философи ярих. Философийн ямар ойлголтуудыг хэрэглэж хэрхэн тайлбарлаж ирсэн тэр түүхийг ярина. Төвдийн философи маш сонирхолтой.
3 сарын 11 нээс 5 сарын 13 хүртэл хагас сайн өдөр бүр 11 цагаас 12.30 хүртэл.
Онлайн. Zoom.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
molorerdenelecture@gmail.com
Цуврал 10 лекц. Монголын эргэн тойрон философи.
Монголын философи ярих боломжууд.
1. 3 сарын 11 - Персийн философи ба Монгол улс - Philosophy of Persia and Mongolia
2. 3 сарын 18 -Хорезмийн философи ба Монгол улс - Philosophy of Chorasmia and Mongolia
3. 3 сарын 25 - Төв Азийн философи ба Монгол улс - Philosophy of Central Asia and Mongolia
4. 4 сарын 1 - Энэтхэгийн философи ба Монгол улс - Philosophy of India and Mongolia
5. 4 сарын 8 - Төвдийн философи ба Монгол улс - Philosophy of Tibet and Mongolia
6. 4 сарын 15 - Хятадын философи ба Монгол улс - Philosophy of China and Mongolia
7. 4 сарын 22 - Солонгосын философи ба Монгол улс - Philosophy of Korea and Mongolia
8. 4 сарын 29 - Японы философи ба Монгол улс - Philosophy of Japan and Mongolia
9. 5 сарын 6 - Оросын философи ба Монгол улс - Philosophy of Russia and Mongolia
10. 5 сарын 13 - Манжийн философи ба Монгол улс Philosophy of Manchu and Mongolia