Өнөөдөр Лекц 5 "Төвдийн философи ба Монгол улс" 11 цагаас онлайн уншина.
Төвдийн философийн эхлэл өрнөл болон уналт гэсэн чухал сэдэвүүд ярина. Ерөөсөө 17-р зууны Далай лам хэт их эрх мэдэлтэй болж улстөр лүү нэгдэж ард түмэнээ боолчилж эхэлсэнээс хойш Төвдийн философи болон Төвдийн буддизм утгаа алдсан. Түүнээс хойших дараа дараагийн Далай ламууд бүр сүүлдээ шашиныг шашин биш мухар сүэг болгосон. Яг л өнөөдөр Монголд нэг охин нүүрэн дээр юм гарчихлаа гэж лам дээр очоод ном уншуулахад удалгүй эдгэрчихлээ гэж мухар сүсэгтэх жишээтэй адил. Шашин бие эмчилдэггүй сэтгэл эмчилэх ёстой газар шүүдээ.
Өнөөдөр Төвд орон одоогийн далай ламтай ламгүй урагшаа хөгжиж орчин үеийн болжээ. Үнэтэй машинууд гудамжаар давхилдаж залуу үе рок дуу сонсож загвар өмссөн охидууд хөөрөлдсөн байдаг л нэг орон болжээ.
Гэлэг нэртэй шашины урсгалаа үргэлжлүүлэх Далай ламыг Монголчууд очиж залилан хийж хувийн холбоо үүсгэж албан бус нэг хүүг Богд болгож ч байх шиг.
Далай лам залилуулжээ. Шашиныг хүртэл залилах чадвартай шүү.
Гадаа хөлбөмбөг тоглож үсэрч харайж охидууд сонирхож гүйж явах ёстой хүүгээ лам болгосон МУИС гэдэг сургуулийн математикийн багш гэж өргөмжилсөн тэр мухар сүсэгтэй залуу хүүгээ баллаж л байх шиг.
Албан бус хувийн уулзалт хийж Монгол улсын өмнөөс төлөөлж ёстой болохгүй санагдана. "Далай" гэдэг Төв Азийн их том гэсэн л үг байна даа.
Ерөөсөө Төвдийн буддизмын хувилбар биш Монгол хэл дээр Монгол амидралд таарсан Монголын буддизм үүсэх цаг болжээ. Ингэж чадаагүйгээс л тэр эсэргүүний гэх он жилүүдэд лам хувраг сүм хийдүүдийн зөрчил ил гарч ирсэн байх магадтай.
Монгол улс шашины том асуудалд орохнээ. Энд тэнд аялж очоод л хүүгээ өргөмжилдөг моод гарлаа. Үүний цаана бас Христ гэж шашин байна. Христийн нэртэй цаанаа сектүүд байх магадтай сүмүүд дотор юу яриад ямар үнэмшил итгэл чуулган болоод байна шалгах тодруулах цаг нэгэнт болжээ. Монголын төрд маш их ажил байна даа.