"Монголын эргэн тойрон философи" цуврал 10 лекцийн дараагийн лекц 6 уншина. Онлайн. Zoom.
Лекцийн 6-ын сэдэв: "Хятадын философи ба Монгол улс".
Хятадын философи гадагшаа яг л Барууны философийн эцэг Грекийн философийн түүхтэй адил маш том түүхтэй. Дотогшоо болохоор Күнз, Дао болон Буддизм гэсэн 3 том философийг өнөөдөр хүртэл хэрэглэж хөгжүүлж ирсэн. Олон тэмцэл зөрчилүүдийг давж өнөөдөр 3 том философи Хятадын соёлын нэг хэсэг төрийн онол цаашлаад сурган хүмүүжил боловсролын үндэс болж чаджээ. Дао-гийн "Арга билиг" өнөөдөр олон оронд танил болжээ.
Лекцийн нэг том сэдэв бол Монгол улсын Буддизмтай ойр Хятадын Буддизм ярина. Хятадын Буддизмын анхдагч түүхийг харахад Фашиан болон Шуанжанг гэсэн Буддистууд Энэтхэг рүү явж Буддизмтай жинхэнэ газар дээр танилцаж буцаж нутагтаа ирээд жинхэнэ ёсоор Буддизмыг дэлгэрүүлжээ. Тэд Энэтхэг орон луу одоогоос 1500 жилийн өмнө Silk Road гэж алдаршсан Торгоны замын дагуу явсаар Энэтхэг орон луу очсон гэдэг.
Тэр болтол Хятад оронд Буддизм Хятад хэл дээр орчуулагдаагүй мөн буулгаж ойлгох боломжгүй хоосон мухар сүсэг байжээ. Сүүлд Буддизм хэт их өндөр авч нийгэмд зөрчил үүсгэсэн тул олон сүм хийдийг устгаж нилээд хохирол амсжээ.
Өмнөх лекц 5-ын сэдэв Төвдийн философи байсан. Тэр лекцээр Гандангийн сүмийн барилга Төвд арихтектуртай тухай тайлбарласан. Харин Богдын музей, Чойжинламын сүм цаашлаад Амарбаясгалан гэх хийдүүд Хятад арихтектуртай байдаг.
Лекцээс олон гаргалгаанууд болон дүгнэлтүүд гарна. Өнөөдөр Хятадын философи ямар сэдэвүүдийг голчилж буй тухай ярина. Мэдээж "Бүгд тэнгэрийн дор энх тайван" гэсэн номны тухай ч ярина.
Мэдээлэл авах: molorerdenelecture@gmail.com
1. 3 сарын 11 - Персийн философи ба Монгол улс - Philosophy of Persia and Mongolia
2. 3 сарын 18 -Хорезмийн философи ба Монгол улс - Philosophy of Chorasmia and Mongolia
3. 3 сарын 25 - Төв Азийн философи ба Монгол улс - Philosophy of Central Asia and Mongolia
4. 4 сарын 1 - Энэтхэгийн философи ба Монгол улс - Philosophy of India and Mongolia
5. 4 сарын 8 - Төвдийн философи ба Монгол улс - Philosophy of Tibet and Mongolia
6. 4 сарын 15 - Хятадын философи ба Монгол улс - Philosophy of China and Mongolia
7. 4 сарын 22 - Солонгосын философи ба Монгол улс - Philosophy of Korea and Mongolia
8. 4 сарын 29 - Японы философи ба Монгол улс - Philosophy of Japan and Mongolia
9. 5 сарын 6 - Оросын философи ба Монгол улс - Philosophy of Russia and Mongolia
10. 5 сарын 13 - Манжийн философи ба Монгол улс Philosophy of Manchu and Mongolia