Лекц 7. Сэдэв: “Солонгосын философи ба Монгол улс“




Энэ хагас сайнд 4 сарын 22 нд лекц 7. Сэдэв: "Солонгосын философи ба Монгол улс". 11 цагаас - 12.30 хүртэл онлайн. Zoom.

"Монголын эргэн тойрон философи" цуврал 10 лекцийн үргэлжлэл Лекц 7-оор Солонгос гэсэн ард түмэний философийн түүхтэй танилцана.

Солонгосын философи маш их түүхтэй. 3 хааны үеэс философи ид эхэлжээ. Үлгэр домог болон Бөөгийн мухар сүсэг гэх мэт олон янзын үнэн худал түүх сүсэглэлүүдийг цэгцэлж янзалж нэг ойлголтонд хүргэж чадсанаар философийн эхлэл тавигджээ. Түүний хажуугаар гаднаас маш их философийн ойлголтууд ирсэн тул хүлээн авч улам цааш хөгжүүлж өөрийн философитой болцгоожээ..

Жишээлбэл Вон Гванг Won Gwang, Вончойк Woncheuk, Божо Жинул Bojo Jinul, Далмадо Bodhi Darmaa, Жэонг Монг-Жү Jeong Mong-Juболон И Хванг Yi Hwang гээд л өнгөрсөн 1500 жилд философийн том сургуулиуд болон онолчид үүсэж хөгжиж иржээ. Мэдээж философичид тухайн үеийн хаан гэж хүн тэргүүлсэн төр гэж бүтэцтэй үргэлж зөрчилтэй асуудалтай явж ирдэг түүх бас Солонгос ороныг тойрсонгүй дайрчээ.

Энэ лекцийн гол сэдэв бүх ертөнцийн эхлэл бол зөвхөн "ухаан" гэсэн сэдэвийг тайлбарлана. Түүний хажуугаар 4 эхлэл ба 7 моралыг ярина. 4 эхлэл гэдэг 1. Сэтгэл гаргах гэдэг хүн болохын эхлэл, 2. ичих ба зэвүүцэх гэдэг хуулийн эхлэл, 3. хүндлэх гэдэг соёлтойгийн эхлэл 4. зөв эсвэл буруу гэж чадах цэцэн болохын эхлэл.

Солонгосын философийн нэг том түүх бол Далмадо буюу Боди Дармаа. Түүний тхуай бас ярина.

Мэдээлэл авах: molorerdenelecture@gmail.com

1. 3 сарын 11 - Персийн философи ба Монгол улс - Philosophy of Persia and Mongolia

2. 3 сарын 18 -Хорезмийн философи ба Монгол улс - Philosophy of Chorasmia and Mongolia

3. 3 сарын 25 - Төв Азийн философи ба Монгол улс - Philosophy of Central Asia and Mongolia

4. 4 сарын 1 - Энэтхэгийн философи ба Монгол улс - Philosophy of India and Mongolia

5. 4 сарын 8 - Төвдийн философи ба Монгол улс - Philosophy of Tibet and Mongolia

6. 4 сарын 15 - Хятадын философи ба Монгол улс - Philosophy of China and Mongolia

7. 4 сарын 22 - Солонгосын философи ба Монгол улс - Philosophy of Korea and Mongolia

8. 4 сарын 29 - Японы философи ба Монгол улс - Philosophy of Japan and Mongolia

9. 5 сарын 6 - Оросын философи ба Монгол улс - Philosophy of Russia and Mongolia

10. 5 сарын 13 - Манжийн философи ба Монгол улс Philosophy of Manchu and Mngolia

Molor-ErdeneMolor-ErdeneMolor-Erdene