Маргааш "Монголын эргэн тойрон философи" цуврал 10 лекцийн дараагийн лекц 7. Онлайн. Zoom.
Багц 3-ын Лекц 7 -гийн сэдэв: "Солонгосын философи ба Монгол улс".
Багц 1: Перс Хорезм Төв Ази
Багц 2: Энэтхэг Төвд
Багц 3: Хятад Солонгос Япон
Багц 4: Орос Манж
Энэ лекцээр Солонгос гэж нэршиж дассан "Кореа" улсад эртнээс хэрхэн философи үүсэж хөгжиж өнөөдөр ямар философи зонхилж буй тухай ярина. Мэдээж өнөөдөр хоёр Солонгос орон үүссэн тул тэдний философийн ялгааг тайлбарлана.
1300 жилийн өмнө Солонгос оронд Вонхио гэж анхны философич гарч ирсэн түүхтэй. Вонхио Буддизм, Күнз болон Даоизм суралцсан. Вонхио бол Солонгосын Буддизмыг үндэслэгч гэдэг.
Мэдээж Вонхио хаант улсын философич тул хаандаа бас хэлэх үгээ хэлж явсан оюунлаг түүхтэй.
Аливаа нэг улс "улс шиг улс" болоход зөвхөн хаан биш бас философич хэрэгтэй ажээ.
1948 оны үед Солонгос орон "Divide and Conquer" гэсэн "Хагалан бутарга тэгээд эзэлээд ав" гэсэн капиталист империализмын хөлд үрэгдэж хоорондоо талцаж иргэний дайн өдөөж өнөөдөр хоёр өөр тусдаа улсууд болон задарчээ.
Хойд Солонгосын философийн ойлголт болох "Жүчэ" юу хэлдэг вэ гэхээр Марксизм-Ленинизмээс гаралтай өөрийн гэсэн Солонгос философи гэдэг. Жүчэ гэдэг "Бие хүн нийгэмд олоны дунд хэрхэн мэдэрч бас хийж бүтээж явах вэ" гэсэн философийн ойлголт.
Өмнөд Солонгосын философи болохоор нилээд Барууны философийг дэлгэрүүлсэн. Тэдний философичидтой уулзаж явахад их л Англиар яриад л Барууны философичидийн нэрсийг нэгд нэгэнгүй мэддэг.
Өмнөд Солонгосын бас нэг онцлог гэвэл Христийн шашин гэхэд хэцүү арай мухар сүсэгийн шинжтэй олон хүмүүсийн тархи угаасан "Moon" эсвэл "JMS" гэсэн байгууллагууд их л дэлгэрсэн байдаг.
Нэгэн цагт Монголын иргэд Солонгосын иргэний дайнаас өнчирч үлдсэн хүүхэдүүдийг үрчилж авахаар Улаанбаатар Төмөр замын буудал дээр очиж олон Солонгос хүүхэдүүдэд туслаж явсан.
Одоо ч Өмнөд Солонгосчууд тэрийг мэдэхгүй л биздээ. Солонгос чи мундаг байнаа. Монголын үрсийг дуртай цагтаа дуудаж хүссэн ажилаа хийлгэдэг болждээ. Ёстой л бид ялна гэмээр болждээ.
Мэдээлэл авах: molorerdenelecture@gmail.com