Солонгос хэл дээрх вэб-сайт нээгдлээ




Өнөөдөр 11 цагаас онлайн "Монголын эргэн тойрон философи" цуврал 10 лекцийн үргэлжлэл Лекц 7 уншина.

Лекц 7-гийн сэдэв: "Солонгосын философи ба Монгол улс"

Энэ Лекцийн гол сэдэв илүүтэй 1948 он хүртэл хоёр Солонгос хуваагдахаас өмнө ямар их философийн түүхтэй ард түмэн байсан гэдэгийг тайлбарлаж ярилцана.

Жишээлбэл "Essence-function" гэсэн философийн ойлголтыг ярина. Эссэнц гэсэн философийн ойлголтыг шууд мөн чанар гэж орчуулах алдаатай. Цаанаа бол эссэнц гэж юмны "Шим" буюу "Охь"-ийг нэрлэдэг.

Эссэнц гэдэг нэг үгээр хэлэхэд яг шүүгээд үнэлж дүгнээд ялгаад хамгийн хэрэгтэйг авах гэсэн ойлголт гэвэл ойртоно. Орчуулах шаардлаггүй бас боломжгүй. Функц гэсэн ойлголтыг ч орчуулах боломжгүй тул галиглаад л хангалттай.

Эссэнцийн онол юу хэлдэг вэ гэхээр "Абсолут реалити". Үүгээр туйлын буюу "абсолут" бодит байдал гэсэн онол. Нэг үгээр хэлэхэд ямар ч эргэлзээ эндүүрэлгүйгээр бодит байдалыг хүлээн авч чадах чадварт суралцах. Олон жил суралцаж дасгал хийсэний дараа Эссэнц рүү ойртох боломжтой гэжээ.

Солонгосын философийн нэг онцлог бол эмэгтэй философичидийн түүхтэй. Солонгосын эмэгтэй философичид олон талын боловсролтой эмэгтэйчүүд байжээ. Боддог өөрөөр хэлбэл ном уншдаг эмэгтэйчүүд аюултай гэдэг. Солонгосын ард түмэн үнэхээр ийм аюултай эмэгтэйчүүдтэй дээр үед ч өнөөдөр ч танилцаж иржээ.

Энэ Лекцээр Жини, Юмжиданг болон Пакийн охин гэсэн гурван Солонгосын нэрт эмэгтэйчүүдийг ярина.

Солонгосоор 철학 ch’ŏrhak гэж философи гэсэн утгатай гэжээ.

Мэдээлэл авах: molorerdenelecture@gmail.com

Вэбсайт Солонгос хэл дээр хийгдлээ. Орос, Хятад, Англи, Казак, Монгол хэл дээр хийгдсэн. Удахгүй Япон хэл дээр гарна.

www.molorerdene.kr