Маргааш "Монголын эргэн тойрон философи" цуврал 10 лекцийн дараагийн лекц 8. Онлайн. Zoom. 11 цагаас 12.30 хүртэл.
Энэ лекцээр Багц 3 дуусна. Маргаашийн Лекц 8-ын сэдэв: "Японы философи ба Монгол улс".
Багц 1: Перс Хорезм Төв Ази
Багц 2: Энэтхэг Төвд
Багц 3: Хятад Солонгос Япон
Багц 4: Орос Манж
Японы ард түмэн хэрхэн Энэтхэгийн Буддизм болон Хятадын Күнз суралцаж маш том философийн түүхтэй болсон тухай тайлбарлана. Боди Дармаа болон Зэн Буддизм хоёрыг бас Япончууд өөрийн онцлогоор улам боловсронгуй болгож нийгэмд нөлөөтэй болгожээ.
Дожен 道元 гэж философич Хятадын Чан Буддизмыг анх оруулж ирж Зэн Буддизм болгосон. Өнөөдөр улам их нэрд гарсан ухаан ба бие хоёрыг дасгалсан цаашлаад психологийн сургалт болон хувирчээ.
Япончууд зөвхөн бясалгаад суух биш бас биеийг цочроох хэрэгтэй гэж тусгай урт саваа мод бэлдэж түүгээрээ маш урлагтайгаар хүзүүн дундуур савааддаг. Үүгээр ухаан болон бие хоёр хоёулаа хамт сэрэх ёстой. Зөвхөн нэг талын биш.
Хоосон чанар гэж Монгол хэлээр орчуулж дассан "Хоосон"-ы тухай философийг Япончууд бас биеэрээ үзүүлдэг. Толгойдоо сагс углаж юу ч харахгүй өөрөөр хэлбэл мэдрэмж зогсох гэсэн утгатай. Мэдрэмж үргэлж алдана харин сэтгэл бараг алдахгүй гэсэн үг бий.
"Хоосон" гэдэг шинээр эхлэхэд бэлэн цэвэр шүү гэсэн ойлголт болдог.
Боди Дармаа г дүрсэлсэн "Дарума" 達磨 гэж улаан өнгөтэй дүрс бас Япончуудын нэг ажил бүтэж азтай байхад зориулсан "Үнэмшил" гэж болохоор. Шашинаар бол сүсэглэл бараг л бишрэл.
Мэдээлэл авах: molorerdenelecture@gmail.com
Дор шинээр эхэлүүлсэн Япон хэл дээр вэб сайт аа орууллаа. Цаашид улам боловсронгуй болгоно. Орос, Хятад, Солонгос, Казак болон Англи хэл дээр Монгол вэб сайт аа орчуулж нийтдээ долоон вэб сайт нээсэн. Эдгээр вэб сайтууд Молор-Эрдэнэ философийн хүрээлэн маягаар нилээд онол судалгаагаар ажиллана. Түүнээс гадна олон нийтэд зориулсан тусдаа подкаст ихтэй вэб сайт бас бэлдэж байгаа.