Лекц 8-ын сэдэв "Японы философи ба Монгол улс". Энэ лекц "Монголын эргэн тойрон философи" цуврал 10 лекцийн үргэлжлэл.
Багц 3: Хятад, Солонгос, Япон гэсэн гурван ард түмэний философийн түүх энэ лекцээр дуусна. Дараагийн Багц 4: Орос, Манж.
Өнөөдөр ярих Лекц 8-ын гол сэдэв Буддизм, Күнз болон Даоизм хэрхэн Энэтхэг, Хятад болон Солонгосоос ирж аралын Японы философийн түүх болсон тухай тайлбарлана. Нилээд шашины сэдэвүүд ярих боловч Дорнын шашины олон онол дотор маш их философи явдаг тухай ярина.
Философийг илэрхийлж чаддаг сонгодог салбар бол литератур буюу орчуулж дассанаар уран зохиол байдаг. Энэ лекцээр Японы уран зохиолын философи ярина.
Ерөөсөө Япон орон зөвхөн шашин болон уран зохиолоор философийг илэрхийлэх биш бүр философийг мөнгө болгож эдийн засагийн бараг л хөшүүрэг болгож чаджээ.
Театрын жүжиг 能 Манга сэтгүүл 鋼の錬金術師 Анимэ 攻殻機動隊 гээд л бүгд философийн ямар нэг сэдэв илэрхийлжээ. За тэгээд японы сайн филмүүдийг яриад эхэлбэл кино филмийн философи ярих урт лекц болно.
Гэхдээ л философийг хамгийн сайн илэрхийлж чаддаг сонгодог салбар бол яах ч аргагүй уран зохиол. Тиймээс Риу Мураками 村上 龍 Шү Зэчэн 徐则臣 Ким Ионгха 김영하 (소설가) 3 ард түмэний 3 романуудын философийг энэ лекцээр ярина.
Мэдээлэл авах: molorerdenelecture@gmail.com