Энэ хагас сайнд 5 сарын 6 нд "Монголын эргэн тойрон философи" цуврал 10 лекцийн үргэлжлэл Лекц 9 уншина. Онлайн. Zoom.
Лекц 9-ийн сэдэв: "Оросын философи ба Монгол улс."
Оросын философийг 5 хэсэгт ангилах боломжтой.
Энэ лекцээр энэ 5 хэсэгт хэн ямар философийг хөгжүүлсэн тухай танилцуулна.
1. Шашины философич Флоренский, 2. чөлөөт философич Соловьёв, 3. их сургуулийн философич Франк, 4. литературын буюу уран зохиолын философич Чернышевский болон 5. социализмын философич Ленин гэх мэт хүмүүсийн философийн онол практик болон номуудыг тайлбарлана.
Өнөөдөр 5 сарын 1. Дэлхийн "Хөдөлмөр"-ийн баярын өдөр. Энэ баярыг социализмын муухай юм гээд устгажээ. Ингэж Монгол улсад "Хөдөлмөр" 90 онд ардчилалаар устсан түүхтэй. Хөдөлмөр гэж үгийн оронд хувийн өмч гэсэн төөрөгдөл гарч ирсэн.
Лекц 9-ийн бас нэг том сэдэв бол ардчилал болон социализм хоёрын адил талууд болон ялгаатай талуудыг ярина.
Монголчуудад 5 сарын 1-ний Майн баяр нэг ёсондоо том соёл байсан. Тэр сайхан соёлоо устгажээ. Соёл Монгол улсад ирэх цаг болжээ. Соёлгүй улс, соёлгүй нийгэм цаашлаад соёлгүй иргэн уламжлал түүх мухар сүсэг гуравын золиос болжээ.
Хөдөлмөр хүн төрөлхтөнийг холбодог өөрөөр хэлбэл нэгтгэдэг. Хөдөлмөр хүнийг соёлтой болгодог. Майн 1-ний баяр тэмдэглэж соёлжих цаг нэгэнт болжээ. Ар Монголд орчин үе үгүйлэгдэнэ.
Майн 1-ний мэнд!
Мэдээлэл авах: molorerdenelecture@gmail.com
Лекц 1. 3 сарын 11 - Персийн философи ба Монгол улс - Philosophy of Persia and Mongolia
Лекц 2. 3 сарын 18 -Хорезмийн философи ба Монгол улс - Philosophy of Chorasmia and Mongolia
Лекц 3. 3 сарын 25 - Төв Азийн философи ба Монгол улс - Philosophy of Central Asia and Mongolia
Лекц 4. 4 сарын 1 - Энэтхэгийн философи ба Монгол улс - Philosophy of India and Mongolia
Лекц 5. 4 сарын 8 - Төвдийн философи ба Монгол улс - Philosophy of Tibet and Mongolia
Лекц 6. 4 сарын 15 - Хятадын философи ба Монгол улс - Philosophy of China and Mongolia
Лекц 7. 4 сарын 22 - Солонгосын философи ба Монгол улс - Philosophy of Korea and Mongolia
Лекц 8. 4 сарын 29 - Японы философи ба Монгол улс - Philosophy of Japan and Mongolia
Лекц 9. 5 сарын 6 - Оросын философи ба Монгол улс - Philosophy of Russia and Mongolia
Лекц 10. 5 сарын 13 - Манжийн философи ба Монгол улс Philosophy of Manchu and Mongolia