Маргааш “Монголын эргэн тойрон философи“ цуврал 10 лекцийн үргэлжлэл Лекц 9 уншина




Маргааш "Монголын эргэн тойрон философи" цуврал 10 лекцийн үргэлжлэл Лекц 9 уншина. Онлайн. Zoom.

Лекц 9-ийн сэдэв: "Оросын философи ба Монгол улс".

Багц 1 Перс Хорезм Төв Ази

Багц 2 Энэтхэг Төвд

Багц 3 Хятад Солонгос Япон

Багц 4 Орос Манж

Дараагийн хагас сайнд Манжийн философи яриад Багц 4 тэй хамт цуврал 10 лекц өндөрлөнө.

Маргаашийн лекц 9-ийн гол хоёр сэдэв гэвэл Оросын социализмын философи ба уран зохиолын философи. Оросын философийн нэг онцлог бол уран зохиол өөрөөр хэлбэл утга зохиолоор дамжуулан философддог. Философийн мэргэжилийн номуудыг хэдэн багш оюутанууд нэг нэгэндээ мэдэмхийрээд л өнгөрдөг. Орчуулга буруу бол тэгээд хоёр тал хоёулаа ойлгооогүй өнгөрдөг. Гэтэл уран зохиолоор философдохын ашиг тус гэвэл шууд нийгэмд буюу олон нийтэд энгийн үг өгүүлбэр олон төрөл дүрүүдээр хүрдэг. Тэр дүрүүдээр олон хүн өөрийгөө олж хардаг. Философи гэдэг нийгэмийн болон хүний шүүмж шүүдээ.

Достоевский зохиолуудаараа сэтгэл зүй болон философийг илэрхийлдэг. Түүний "Гэм ба гэмшил" романы гол дүр Христийн бурханы шудрага ёс болон шүүхийн шийтгэл хоёрын дунд зөрчилддөг.

Толстойгийн "Иван Ильичийн үхэл" зохиолын гол дүр насаараа шүүхийн шүүгч хийсэн ба үхэх гээд орон дотор хэвтэж байхдаа олон өдөр шөнө дуу тавин орилдог. Тэр шүүгч "Би амидарсан шиг амидраагүй байна шдээ" гэж хашгирах хэдий ч түүнийг хэн ч тоодоггүй.

Чехов зохиолчийн номууд бусадаас онцгой ялгаатай. Тэр дүрүүдийг тайлбарлахаасаа илүү харуулдаг.

Би өөрөө 17 настайдаа анх Чеховын номуудыг уншаад философийг илүү их сонирхож эхэлсэн. Ерөөсөө гэрийнхэн болон багш бас бусад хүмүүсийг арай өөр нүдээр хардаг болж эхэлсэн. Одоо ч тэр үе тодхон санагддаг.

Лекц 9-ийн бас нэг том сэдэв бол "Урлагийн философи". Орос орон урлагаар дэндүү баян. Философийг урлагтай холбосон олон жишээнүүд ярина.

Яагаад уран зохиол "философи"-ийг илэрхийлж чаддаг хамгийн сайн хэрэгсэл вэ гэхээр чимээгүй суугаад унших ажил гардаг. Хугацаа болон орон зай мартаж уншаад суух бараг л бясалгал гэмээр. Уншихаар бодож эхэлнэ бас завсарлаад дахиад уншиж улам л амталж таашааж эсвэл цочиж уйтгарлаж эхэлнэ. Ингэж сэтгэлийн дасгал болох жишээтэй. За тэгээд цэцэн мэргэн үгс уншаад эхэлбэл философдож эхлэхийн тэмдэг.

Мэдээлэл авах: molorerdenelecture@gmail.com

Орос хэл дээр вэбсайт ажиллуулж эхэлээд жил гаруй болж байна. Сонирхоно уу.

https://www.molorerdene.ru/

Molor-ErdeneMolor-ErdeneMolor-Erdene