Лекц 9-ийн сэдэв: “Оросын философи ба Монгол улс“




Өнөөдөр 11 цагаас "Монголын эргэн тойрон философи" цуврал 10 лекцийн үргэлжлэл Лекц 9-ийг уншина. Онлайн. Zoom.

Лекц 9-ийн сэдэв: "Оросын философи ба Монгол улс".

Энэ лекцээр шашины философи, социализмын философи, уран зохиол буюу утга зохиолын философи ярихаас гадна Оросын хамгийн их алдартай урлаг ба түүний философи ярина. Орос ороны урлагийн философи дуусашгүй том сэдэв.

Жишээ болгож Малеевичийн "Хар квадрат" мөн Тарковскийн "Соларис" филм ярина.

Малеевич анх социализм Орос оронд эхэлэх үед түүнийг зурагаар илэрхийлсэн. Бүх юм цоо шинээр эхлэнэ. Шинэ хүн шинэ нийгэм шинэ улс. Өөрөөр хэлбэл "Хоосон"-оос эхлэнэ. Цааш хар өнгө олон янзын өнгө болж Солонго-ын долоон өнгө болох ёстой.

Тарковскийн "Соларис филм" бол угтаа хүний психологийг илэрхийлсэн. Хүн бүр өөрийн гэсэн өнгөрсөнтэй . Тэр өнгөрсөн үргэлж хамт явдаг. Сэтгэл зүйн том сэдэв. Хүний далд ухаанд бүгд нууцлагдан хадгалагдсан. Хэзээд ямар ч үед өөрийн ухаангүй гарч ирдэг. Даан ч энэ өөрийн ухаангүй гэсэн нэг үгээр хэлэхэд далд ухааныг далд ухамсар гэж үгээр буруу орчуулж нэгэнт дасжээ. Гэтэл ухамсар гэдэг ёс суртахуунтай хамаатай ойлголт шүү дээ. Хайран сайхан философийн ойлголт алдагджээ. Үүний цаана бас Хүн "байх" тухай философийн ойлголтыг ахуй тэр ч бүү хэл оршихуй гэж жинхэнэ утга агуулгыг алдагдуулан хэрэглэж дасаждээ. Харамсалтай.

Мэдээлэл авах: molorerdenelecture@gmail.com

http://www.molorerdene.ru/...

Molor-ErdeneMolor-ErdeneMolor-Erdene