Лекц10: “Монголын философийн боломж“




Маргааш 2023 оны "хавар"-ын "Монголын эргэн тойрон философи" гарчигтай цуврал 10 лекц өндөрлөнө.

Персийн Заратустра, Энэтхэгийн Будда, Хятадын Күнз, Төв Азийн Баласагүни, Оросын Чаадаев болон Казахстаны Абай гэх мэт Монгол улсыг тойрсон үндэстэн улс орон ард түмэнүүдээс Монголын ардуудад юу ирсэн өөрөөр хэлбэл философи ирсэн үү гэсэн асуулт нэг үгээр хэлэхэд хайлт байсан.

Тэр ард түмэнүүдийн олон мянган жилийн философийн уламжлал хөгжил өөрчлөлт шинэчлэлт үнэхээр л гайхалтай. Перс, Энэтхэг, Хятад, Төв Ази болон Орос гэсэн ард түмэнүүдийн философийг судлаж суралцах Монгол улсын зорилго болох ёстой. Үүний дараа л Монгол оронд боловсрол ярих боломжтой болно.

Өнөөдөр Монголын философийн боломжыг бас судлах ёстой.

Монголын философи боломжтой юу. Хэрвээ Монголын философи байна гэвэл танин мэдэхүй, ёс суртахуун болон гоо зүй цаашлаад трансцэндэнс , эксистэнциализм болон нихилизм ярих гэвэл ямар сэдэвүүдийг сонгож хэрхэн буулгах боломжтой вэ.

Ерөөсөө "Монголын философийн боломж" гэсэн дараагийн цуврал лекцийн гарчиг үүгээр гарч ирж буй. Энэ намарын лекц сургалт Монгол улсын философи байх болов уу.

Мэдээлэл авах: molorerdenelecture@gmail.com

Molor-ErdeneMolor-ErdeneMolor-ErdeneMolor-Erdene