Монгол улсын иргэдийн шашины асуудал ба энэ зуны сүүлчийн жуулчин Христийн Пап-ын айлчлал




Христийн шашиныг төлөөлсөн Францис Монгол нэртэй олон ястан гэдэг нүүдэлчин ард түмэнтэй танилцаж байна. Тархай бутархай нүүдэлчид шашинтай нэг их ойртож чадалгүй Бөөгийн сүсэгтэй их ойр байсан. Ерөөсөө шашинтай тэгж их ойртох боломж байсангүй. Сүүлд хот суурин газар үүсэж хүн амын нягтаршил ихэссэнээр янз бүрийн шашины болон сайэнтолож мухар сүсэгийн сүм хийдүүд баригдах боломжтой болсон. Одоо ч сүм хийдийн тоо хэтэрсэн харагдсан.

Далай ламыг шүтдэг Буддын шашинд ойр түүний хажуугаар Марксын "шашин бол ард түмэнд хар тамхи мэт тус болдог" гэсэн ном уншиж ирсэн Монгол гэсэн энэ улс Христийн том шашинтай нүүр тулж яах учираа олохгүй жуулчидын ашиг бодож их л хэрэгтэй хүн байна гэж хуучин хоцорсон үлгэр домог түүхээр хагас бүтэн сайныг өнгөрөөж байх шиг.

Персийн том философич Мани их эрт дээр үед Будда, Христ, Заратустра гэсэн гурван шашинуудыг нэгтгэж хүн төрөлхтөн нэг л шашинтай болохыг уриалж сүүлдээ Манихэизм гэсэн том шашины урсгал Төв Азийн тал нутагаар тархсан. Уйгарын түүх цаашлаад шашины түүх уншвал тэнд их л тодорхой байдаг. Тиймээс ч Төв Азийн хаадууд шашинуудыг ерөөсөө ч ад үзэж байсангүй. Түүний жишээ гэвэл сүүлд Хар Хоринд Буддын сүм Христийн сүм Исламын сүм гээд л зэрэгцэн баригдсан гэсэн үлгэр домог бий.

Хувийн биш албаны айлчлал хийж буй Францисын тусгай хүмүүсийн өмнө хэлсэн үгийг уншаад мөн гадаадын хэвлэлүүдийг хараад энд сэтгэгдэлээ бичихээр шийдэв. Францис ерөнхийдөө 3 зорилготой иржээ.

Зорилго 1. Христийн шашиныг түгээх. Монголын иргэдийн 40% шашингүй гэсэн мэдээтэй иржээ. Тэгэхээр Христийн шашинд орох иргэдийн нөөц ихтэй гэж дүгнэлтэнд хүржээ. Монголоор дамжуулан Хятадын Христийн сүмүүд рүү цаагуураа ойртох гэсэн том зорилготой.

Зорилго 2. Геополитикийн мөргөлдөөнийг зохицуулах. Барууны буюу Капиталист ертөнцийн либерализм хямралд орж том 7 буюу G7 гэсэн долоон орон яахаа мэдэхгүй ямар ч гэсэн Хятад болон Орос руу ойртох өөрөөр хэлбэл тэднийг сулруулах зорилгодоо Францист даалгавар өгч явуулсан гэжээ. Яагаад гэвэл BRICS гэсэн байгууллага дэлхийд том 7-ын эсрэг асар том хүч бас нэгдэл болон гарч ирсэн. Униполар биш Мултиполар дэлхий эхэлсэнд неолибралчууд ялагдсанаа хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байдалд орсон. Тиймээс Францисын аялал цаанаа геополитикийн даалгавартай.

Зорилго 3. Экологийн гамшигийг зогсоох. Дэлхийн газар нутагийн томоохон хэсэг Монголын нутаг 3 том эрсдэлд орсоныг анхааруулах экологийн даалгавар харагдсан. Уул уурхай гэдэг дэндүү том байгалийн дайсан. Ноос ноолуур зарах гэсэн бэлчээрээс хамааралтай ямааны тоо толгой асар том байгалийн дайсан. 3 дугаар том Монголын эрсдэл бол уул уурхайгаар баяжсан шуналтангууд том дайсан болжээ. Энэ 3 дайсантай тэмцэх тэр тэмцэлийг Францис анхааруулах шиг боллоо.

Энэ зуны сүүлчийн жуулчин гэмээр энэ өндөр настай өвгөн эсгий гэрт бөхийн орж ааруул ээзгий ширтэж явааг харахад Монгол улсад нэг дутагдаж буй дутагдал харагдлаа.

Энэ юу вэ гэвэл эрдэмтэй, боловсролтой, мэдлэгтэй, ёс суртахуунтай, цэцэн мэргэн ийм Монгол өвгөн байхгүй зөвхөн залуу хүн шүтдэг тэр тэнэглэлийг бодож суулаа. Үнэхээр Монгол оронд өвгөн гэх хүмүүс цол шагналаар энгэрээ мялааж түүндээ хүүхэд шиг баярлаж найр хийцгээж нөгөө талд улс төрийн намын өвгөчүүд уул уурхайн компануудаас өндөр долларын цалин хүртэж юун цэцэн мэргэн жинхэнэ шуналын хүүдий болцгоож ард түмэнээ бодож туслах биш авгай хүүхэдүүдээ эд хөрөнгөөр булж сүүлдээ гадаад руу дүрвэдэг өвгөнгүй Монголыг өрөвдөх мэт.

Жилдээ нэг ийм мэргэн цэцэн 80 гаруй настай юм үзэж нүд тайлсан шунал устсан гэр бүлээр хязгаарлагдахгүй ард түмэнээр гэр бүл хийсэн ийм өвгөчүүд ирж байгаасай гэж ёстой Францист мөргөх мэт...

Францисыг Монголоос явахаас өмнө Хятадын болон Оросын ерөнхийлөгчид нутагтаа уриасай билээ. Украины нацистууд Францисийг Орос руу эелдэг хандлаа гэж их л бухимдаж буй. Геополитикийн зорилгоо биелүүлэхгүй буцвал хөөрхийд бас л нэг сэтгэлийн зовлон. Гэхдээ л Христийн шашины нэг том эрдэм бол зовох шүүдээ. Шунал бол нүгэл...

Molor-ErdeneMolor-ErdeneMolor-Erdene