Маргааш хагас сайн өдөр 11 цагаас "Бурхан - Хүн - Бодит байдал" God Human Reality цуврал 10 лекцийн дараагийн лекц 2 уншина. Танхим болон онлайн явагдана.
Лекц 2-ын сэдэв: "Хоосон ба Биш" Emptiness Nothingness . Орчуулж дассанаар "хоосон чанар" ба "юу ч биш" гэсэн сэдэвүүд ярина.
Буддизм хоосон чанар emptiness гэсэн ойлголтыг зуу зуун жилийн туршид улам л сайн боловсруулжээ. Сүүлд философич Нагаржунай хэрхэн өөрийн онол гаргасан тухай ярина.
Харин Даоизм юу ч биш othingness өөрөөр хэлбэл юу ч үгүй гэсэн ойлголтыг бүр эрт цагаас хойш сургажээ. Философич Жуанзи хэрхэн энэ тухай тайлбарласаныг ярина.
Яг тийм гээд буй хэрэг дээрээ хоосон шүү шалгах хэрэгтэй. Энэ мөн гээд буй биш шүү ерөөсөө үгүй шүү гэсэн философийн ойлголтуудыг хэрхэн тайлбарлаж бичсэн тухай тайлбарлана.
Харин бүр сүүлд Барууны буюу Өрнөдийн гэж нэрлэдэг оронуудын филсофичид Буддизмын болон Даоизмын том ойлголтуудыг үгүйсгэсэн бараг л эсэргүүцсэн гэх мэт тайлбарлаж нихилизм ihilism тал руу болгосон.
Хоосон чанар бүх юм хоорондоо хамааралтай elativ гэдэг. Юу ч бишийн онол яг тогтсон ийм л гэсэн хатуу өөрчлөгдөхгүй байж хэзээ ч болохгүй гэдэг. Энэ философийн урсгалуудыг тайлбарлана.
Релатив буюу хамааралтай гэсэн том ойлголтыг зүгээр л бүх юм харьцангуй гэж даан ч бүдүүлэг орчуулж дасжээ. Энэ орчуулгын том том алдаануудыг засаж залруулна.
Дэлгэрэнгүй мэдээлэл: molorerdenelecture@gmail.com
Дор Буддизм болон Даоизмын таних тэмдэг симболуудыг буулгалаа. Билэгдэл гэж бас л буруу бүдүүлэг нэрлэдэг. Симбол Symbol шүүдээ.
New Age гэж хөдөлгөөнөөр 70 -аад оны үед энэ хоёр симбол Барууны оронуудад маш их дэлгэрсэн. Тэндээс буцаад Монгол орон руу ирж өнөөдөр хаа л бол хэрэглэдэг болжээ. New Age хөдөлгөөн өнөөдөр хэрхэн үргэлжилж буй тухай ярина.