Энэ хагас сайнд 10 сарын 7 нд цуврал 10 лекцийн дараагийн лекц 3 уншина. Сэдэв: Биет ба Биегүй Matter Abstraction
Танхимаар болон Zoom хоёулангаар явагдана. Хагас сайн өдөр бүр 11 цагаас эхлэж 12.30 д дуусна.
Бурханы тухай Метафизикийн нийт 3 лекц энэ хагас сайнд дуусна. Түүний дараагийн 3 лекц Хүний тухай.
Өмнөх 2 лекцээр Христ Christ болон Аллах Allah гэсэн абсолутын тухай ойлголтуудыг тайлбарлаж мөн Будда Buddhism, Дао Daoism гэсэн философийн релатив гэсэн ойлголтуудын тухай ярисан. Одоо энэ лекцээр Персийн болон Төв Азийн Бурхан Bur khan гэсэн ойлголтуудыг тайлбарлана. Хурмаст болон Мани-гийн тухай тайлбарлаад түүний цаана ямар философийн ойлголтууд явж буй тухай гаргалгаа хийж дүгнэнэ.
Гоод, Аллах, Хурмаст тэнгэр гэсэн ойлголтууд дээд түвшинд абстракцласан. Абстракт гэдгийг бүдүүлгээр хийсвэрлэх гэж орчуулжээ. Гэтэл түүний цаана бодох, төсөөлөх, ойлгох, ухагдахуунжуулах гээд урлаг, шашин, математик, сэтгэл зүй цаашлаад философийн том онол явж буй.
Дэлгэрэнгүй мэдээлэл: molorerdenelecture@gmail.com