Лекц 3-ын тайлбар




"Бурхан - Хүн - Бодит байдал" God Human Reality цуврал 10 лекцийн дараагийн лекц 3 уншина. Танхим болон онлайн явагдана.

Лекц 3-ын сэдэв: "Биет ба биегүй" Matter Abstraction . Матер гэсэн ойлголт ертөнц юунаас бүтдэг вэ гэсэн хамгийн жижиг биетийн асуулт байсан. Тэндээс бүх бүтэц үүссэн гэсэн. Өнөөдөр хамгийн жижиг биетийг нээх гэсэн физик нэртэй том салбар ажилаа хийдэг.

Биет биш ямар ч биегүй мөртлөө байдаг гэсэн тэр ойлголтыг абстракц гэдэг. Хийсвэр биш шүү. Төсөөлөл бодол гээд том салбарын тухай ярих болно.

Маргаашийн лекц Бурханы тухай метафизикийн 3-р сүүлчийн лекц.

Бурхан гэдэг асар том абстракц нэг үгээр хэлэхэд төсөөлөл. Энэнээс том агуу суут төсөөлөл гэж үгүй. Хүн төрөлхтөний хамгийн том абстракцийн илэрхийлэл.

Өмнөх лекцүүдээр Христ, Аллах гэсэн том абстракцийн дараагаар Будда болон Дао гэсэн бас л том абстракцлал тайлбарласан.

Маргаашийн лекцээр Перс болон Төв Азийн нутагт алдаршсан философич Мани болон түүний үндэслэсэн Манихэизм Manichaeism шашины тухай ярина.

Уйгарын хаан энэ шашиныг өөрийн хаант улсын шүтдэг шашин болгосон тухай ярина. Өнөөдөр хүртэл сүм хийд бүрт Манихэизмын ул мөр харагддаг. Мэддэг хүмүүс мэдэж л байгаа. Манихэизм одоогоос 1000 гаруй жилийн өмнө Баруун талд Ром Европын оронууд Зүүн талдаа Хятад хүртэл өргөн уудам нутагийг ёстой нөгөө дэлхийн талыг эзэлжээ. Хаан биш илүү шашин л байждээ.

Персийн алдарт Зараостра шашины Хурмаст-ыг Христ болон Буддизмтай нийлүүлэн нэгэн шашин бүтээх гэсэн Манигийн тухай яриад мөн 101 Бурханы тухай тайлбарлана. Яагаад Уйгараас хойш Төв Азийн нутагт Манихэизмийн эсрэг шашины дайнууд үүсэж түүнд нүүдэлчин ардууд татагдан орсон тухай ч сонирхолтой түүх бий. Торгоны замаас үүссэн ардууд шүүдээ.

Философийн матер гэсэн ойлголт явсаар сүүлд Марксын материализм ба идеализм гэсэн том сэдэв болж хувирсан тухай гэх мэт нилээд олон сэдэв ярих тул урт лекц болох байх.

Дараагийн багц 2-оор энэ айхтар абстракцладаг "Хүн гэж хэн бэ" гэсэн тааварын тухай лекцүүд уншина.

Дэлгэрэнгүй мэдээлэл: molorerdenelecture@gmail.com

Molor-ErdeneMolor-Erdene