Лекц 4-ын сэдэв: Зөн ба тохиолдол




Энэ хагас сайнд 10 сарын 14 нд цуврал 10 лекцийн дараагийн лекц 4 уншина. Сэдэв: Зөн ба тохиолдол Intuition Coincidence

Танхимаар болон Zoom хоёулангаар явагдана. Хагас сайн өдөр бүр 11 цагаас эхлэж 12.30 д дуусна.

Энэ жилийн цуврал лекцүүд "Бурхан Хүн Бодит байдал" гэсэн гарчигтай. Өмнөх 3 лекцээр Бурханы тухай уншсан. Энэ лекцээр Бурхан бүтээгч өндөр хэмжээнд абстракцладаг хүний тухай уншина. Нийт 3 лекцээр Хүний тухай хуманизм humanism, коммунити community болон психолог psychology ярина.

Бид "хүн" гэж хэлэхээрээ яг хэний тухай бодох болдог вэ. Бид хүнийг харна гэхээрээ хэнийг харах болдог вэ. Хүний тухай яриад эхлэхээрээ хэний тухай ярина вэ.

Хүний хэл яриа бодол үйлдэл бүгд сайн сайхан байж чаддаг уу. Хүн чанар ярина гэвэл хэн таарч тохирох вэ. Хүн болох ямар хэцүү вэ. Хүн бай гэдэг тэгвэл яаж байх вэ. Хэн хүн шиг байж чадаж байна вэ.

Төрийн соёрхолтой цол шагналтай албан тушаалтай лам пастор эсвэл яруу найрагч улстөрч эсвэл малчин цаашлаад их сургуулийн профессор тэд бүгдээрээ хүн шиг байж чаддаг уу. Хэнийг хүн мөн гэх вэ. Хэнийг хүн биш гэх вэ.

Хүний тухай 3 лекцээр Хүнийг хатуу ёсондоо хэн бэ гэдгийг ил гаргаж хүн болсон болон хүн болоогүй хүмүүсийн шинж төрхийг зааглаж ялгаж үнэлнэ.

Дэлгэрэнгүй мэдээлэл: molorerdenelecture@gmail.com

Molor-Erdene