Маргааш лекц 4 эхлэнэ




Маргааш хагас сайн өдөр 11 цагаас "Бурхан - Хүн - Бодит байдал" God Human Reality цуврал 10 лекцийн дараагийн лекц 4 уншина. Танхим болон онлайн явагдана.

Лекц 4-н сэдэв: "Тохиолдол ба Зөн" Coincidence Intuition. Хүний тухай унших энэ лекцээр хүн гэдэг төрөхөөс авахуулаад үхэх хүртэл ихэнхдээ тохиолдол дунд өнгөрөөдөг. Нэгэнт тохиолдол өнгөрсөн тул эргэн харж утга өгөх гэж хичээх жишээтэй.

Хүний бас нэг онцлог бол зөн байдаг. Зөн яагаад хэрэгтэй гэхээр ирээдүй рүү чиглэсэн мэдэж авахыг хүссэн гэхдээ шууд хариу байхгүй асуултын хариунуудыг олж авах боломж гардаг. Тиймээс зөн ягаад хэрэгтэй тухай ярина. Үүний хажуугаар совин Foreboding гэсэн ойлголт гаднаас ямар үйл явдал надад тохиох бол гэсэн өөрлүүгээ буулгах гэсэн оролдлого. Совин татаад гэвэл муу болохнээ гэсэн айдас эрт дээр үеэс эхлэлтэй. Зөн болон совин хоёрын ялгаануудыг жишээнүүдээр тайлбарлана.

Энэ лекцээр хүн ба түүний амьидрал ярина. Тохиолдол, совин, зөн гээд маш чухал ойлголтуудад яагаад гэнэт утга өгч буруутаж алдаж сүүлдээ хэрүүл маргаан хардалт сэрдэлт үүсгэдэг тухай сэтгэл зүйн болон философийн шашины цаашлаад шинжлэх ухааны талаас тайлбарлана. Хүн гэж хэн бэ?

Дэлгэрэнгүй мэдээлэл: molorerdenelecture@gmail.com

Дор огторгуйд илгээсэн дэлхийн хүн гэж нэг иймэрхүү гэсэн өрөвдөлт уран зурагийг буулгалаа. Мэдээж урлагийн бүтээл гэдгээрээ гайхамшигтай. Гэтэл хөөрхий хүн тэгээд бас дэлхий дээр олигтой байж чадахгүй болохоороо дэлхийгээсээ зугатааж өөр гариг руу очих боломж байдаг болов уу гэсэн өрөвдөлт мөрөөдөл. Мөрөөдөл хүүхэдийнх болохоос биш том болчихоод мөрөөдөх арай л насанд хүрээгүй. Яах вэ хэдэн хүсэлүүд байна байна. Гэтэл хэн насанд хүрсэн билээ. Энэ тухай лекцээр тодорхой хүснэгт гаргаж байгаад ярина.

Molor-Erdene