Маргааш хагас сайн өдөр 11 цагаас "Бурхан - Хүн - Бодит байдал" God Human Reality цуврал 10 лекцийн дараагийн лекц 5 уншина. Танхим болон онлайн явагдана.
Лекц 5-ын сэдэв: "Шалтгаан ба үр нөлөө". Хүний тухай унших энэ лекцээр гарч буй үр нөлөө, үр дагавар болон уршигийн цаад шалтгаан юу вэ гэсэн асуултанд хариулна. Шалтгаан гэж юу вэ. Үр нөлөө гэж юу вэ.
Ямар шалтгаантай вэ. Цаанаасаа юу эсвэл тавилан уу. Цаанаасаад эсвэл тавиланд эзэн байхгүй гэтэл шалтгаан эзэнтэй. Яагаад гэвэл үр нөлөө, үр дагавар болон гарсан уршигний цаана хүн бий. Хүн л хийсэн. Хүн л эхэлүүлсэн. Төрийн цаана хүн бий. Шашины цаана хүн бий. Эдийн засагийн цаана хүн бий.
Яагаад шалтгааныг олж илрүүлж тооцож дүгнэлт гаргах ёстой вэ гэхээр цаашид сонголт хийх шийдэл гаргахад чухал гээд л олон сэдэвүүд тайлбарлана.
Яагаад Монгол нэртэй энэ улс Марксын улстөр эдийн засагийн том онолуудыг социализмд бүтэлгүйтүүлсэн бэ. Монгол нэртэй энэ улс Дэнг Сиаопиний социализмыг зах зээлийн эдийн засагтай хослуулсан улсаа хөгжүүлэх онцгой тэр онолыг буулгаж чадсангүй вэ. Ардчилал яагаад амандч үгүй хамартч үгүй устав.
Яагаад өнөөдөр боловсролгүй сэхээтэнгүй ардчилал болж хувирав. Хаа л бол лам дийлнэ лам эзэрхийлнэ. Сэхээтэнгүй Монгол уу. Үүний шалтгаан юу вэ.
Ардууд, ард түмэн болон нийгэм гэсэн 3 том ойлголт яагаад холилдоно вэ. Өвөг дээдэс түүх гэсэн үгнүүдээр яагаад ч нийгэм болж чадахгүй. Нэгэнлэг ард түмэн нэгэн ёс суртахуунтай нийгэм үүсэж чадалгүй ардууд болцгоолоо гэмээр. 1921 оны өмнөх байдалын оюуны түвшинд очсон болов уу. Ажил мэргэжил сэхээтэн байхгүйгээр нийгэм ярих боломжгүй.
Нэгэнт нийгэм бүтэлгүйтэж бас ард түмэн болох бүтэлгүйтсэн тул одоо ганцхан 12 настай хүү Чой хамбын оронд гарч ирэхэд бүх зүйл бэлэн болсон харагдана. Дунд сурлагатан болцгоож хулигаан биширсэн бизнэсмэнүүд гээд л дуусах мэт.
Малын хулгайчаас хэрхэн том том нүүрсний хулгайчид болцгоов. Дунд сурлагатан хулигаанууд уу. Хаан хатан яриад нэг их амжилт олсонгүй. Одоо далай ламыг залгамжлах тэр нэг хүүг л ярих уу. Энэ лекцээр өнөөдөр тулгарч буй улстөр эдийн засаг боловсрол шашин гээд нилээд олон сэдэвүүд ярина.
Дэлгэрэнгүй мэдээлэл: molorerdenelecture@gmail.com