Лекц 6 сэдэв: Далд ухаан ба ухаан судлал




Энэ хагас сайнд 10 сарын 28 нд цуврал 10 лекцийн дараагийн лекц 6 уншина. Сэдэв: Далд ухаан ба ухаан судлал Unconsciousness and Psychology
Танхимаар болон Zoom хоёулангаар явагдана. Хагас сайн өдөр бүр 11 цагаас эхлэж 12.30 д дуусна. 

Хүний тухай 3 багц лекцийн сүүлчийн лекц. Өмнөх 2 лекцээр Хүн гэж хэн бэ болон Хүн ба нийгэм гэсэн хоёр лекц уншсан. Энэ лекц Хүн ба өөрөө. Хүн өөрөө хэн бэ ямар ухаантай тухай ярина. Хүний ухаан ямар их асуудалтай хэрхэн хөгжүүлэх гэх мэт сэдэвүүд ярина.

Далд ухамсар гэж маш муухай алдаатай орчуулга өнөөдөр хүртэл бугшсан хэвээр байгаагийн шалтгааныг тайлбарлана. Мэдээж нөгөө л хэлнийхэн гэсэн гэмт хэрэгтэнүүд л буруутай шүүдээ. Олон жилийн өмнөөс буруу шүү гэж анхааруулсан. 

Далд ухаан буюу ухаангүй unconsciousness гэвэл хүний ухаантай хамаатай. Ухамсартай ямар ч хамаагүй ойлголт засагдах цаг нэгэнт болжээ. Ухамсар гэдэг дээгүүр ёс суртахууны асуудал. Ухаан яривал тархи ярих болно. Ухамсар яривал хүний зөв буруу үйлдэл ярих болно.

Психологи ухаан судлал гэсэн ойлголтыг ганцхан сэтгэл судлал гэсэн ойлголттой холбосоор бүр ч мэдлэггүй боловсролгүй хүмүүсийн амны уншлага болжээ. Ухаан судлал буюу психолог гэдэг хүний зөвхөн сэтгэл биш харин бодол, мэдрэмж, төсөөлөл, санаа гээд л ямар их сэдэв ярих болдог тухай тайлбар хийнэ.

Энэ лекцээр хүний ухааны талаар ямар буруу алдаатай ойлголтууд засагдахгүй улам л боловсролгүй хүмүүсийг үйлдвэрлэж байгаа тухай ярина.
Энэ лекцийн бас нэг чухал сэдэв бол 4 чухал ойлголтуудыг тайлбарлаж Өрнөдийн болон Дорнын философичид ухааныг хэрхэн эртнээс зааж сургасан тухай жишээнүүдийг ярина.

1. илүү ухаантай болох 2. яг одоогийн ухаарал 3. ухаангүй үйлдэлүүд 4. далд ухаан. Далд ухаан гэж юу вэ.
Энэ 4 сэдэвийг ярих чадваргүйгээр сэтгэл судлаач сэтгэл зүйн салбарын ажилтан эсвэл сэтгэл зүйн зөвлөлгөө өгнө гэх арай л дутагдалтай.
Зүүднээс авахуулаад мөрөөдөл хүртэл үг цээжлэхээс авахуулаад яагаад мартдаг хүртэл цаашлаад хүүхэд насны санамж дурсамж хүртэл олон сэдэвүүдийг түүхэн судалгаануудаар жишээ аван тайлбарлана.

Нилээд олон буруу ойлголт болон арай дэндүү алдаануудыг тайлбарласан засаж залруулсан лекцийн сэдэвүүд ярина.

Дэлгэрэнгүй мэдээлэл: molorerdenelecture@gmail.com

Molor-Erdene