Сэтгэл судлал биш ухаан судлал




"Бурхан - Хүн - Бодит байдал" God Human Reality цуврал 10 лекцийн дараагийн лекц уншина. Танхим болон онлайн явагдана. Ингээд хүний тухай унших 3 багц лекц дуусна.

Лекц 6-н сэдэв: "Далд ухаан ба ухаан судлал". Энэ лекцээр яагаад далд ухамсар гэсэн орчуулга буруу алдаатай тухай тайлбарлана. "Далд ухаан" гэсэн ойлголтоор солих цаг нэгэнт болсон. Үүнтэй адил сэтгэл зүй гэсэн ойлголтыг бас "ухаан зүй" гэсэн үгээр солин залруулах цаг бас л болжээ.

Хэн нэгэн сэтгэл судлал эсвэл сэтгэл судлаач гээд яриад эхэлбэл бишээ "ухаан судлал" гэж цаашид ярина уу гэж анхааруулах. Өөрийгөө сэтгэл судлаач гэдэг хүмүүс далд ухамсар гээд л эхэлбэл үгүй ээ "далд ухаан" гэж цаашид ярина уу гэж анхааруулах хэрэгтэй болжээ. Ухаанаас ухамсар ямар ялгаатай тухай бас сайн тайлбар хийнэ. Философийн сэдэв шүүдээ.

Монголын анхны мэдлэг боловсролтой танилцсан анхдагчид социализмын үед хүлээн авагчид байсан болохоос яг сайн ойлгож мэдэх хэлний боловсрол ч байсангүй тэгж нарийн суралцах цаг зав боломж ч байсангүй. Өнөөдөр энэ бүгдийг засаж залруулж алдаануудыг өөрчлөх цаг нэгэнт болжээ. Өмнөх үеэсээ дараагийн үе илүү их мэдлэгтэй болж чаддаг тул хөгжил явагддаг. Түүнээс биш төрийн шагналт суут агуу гээд тамаглаад шинэчлэлт засвар явагдахгүй бол хөгжил ярих ч хэрэггүй.

Энэ лекцээр ухаан судлал анх хаана ямар улс оронд эхэлсэн ямар философичид их нөлөөлсөн тухай ярина. Түүний дараа психолог нэртэй ухаан судлалын салбар хэрхэн мэргэжилийн салбар болтолоо өөрчлөгдсөн тухай ярина. Ухаан гэдэг зөвхөн сэтгэл биш бодол ярина.

Маргаашийн лекцийн гол сэдэв мэдээж ухаан судлаач Фройд болон Юнг нарын бичсэн номуудыг тайлбарлаж олон буруу алдаатай орчуулга нэртэй оршуулгуудыг ил болгоно.

Жишээлбэл Ухаан судлаач буюу психологч Юнг ухааны бүр гүн рүү орох гэж судалгаа хийсэн тиймээс түүнийг гүн ухаан судлаач гэж нэрлэх боломжтой. Тэр ухааны гүнд коллектив ухааныг олж улам боловсронгуй онол боловсруулжээ. Энэ мэт олон сэдэв ярина. Эндээс харахад философийг гүн ухаан гэх биш гүн танин мэдэхүй гэж орчуулсан бол яг таарах байсан. Мэдээж МУИС гэж сургуулийн ихэнх үгнүүд Гандангаас гаралтай тул гүн ухаан тоон ухаан анагаах ухаан гээд л олон үгнүүдээр хүн төрөлхтөний мэдлэгийн чухал үгнүүдийг Гандантай холиод л иржээ. Ийм л болохоор лам нар мэдэмхийрээд байдаг даа. Ерөөсөө МУИС анх лам хөвгүүдийг оюутан болгосон эхэлсэн байдал ажиглагддаг.

Монгол хэлний багш судлаач гээд л бүхэл бүтэн боловсролын салбарын үгс ойлготуудыг засаж залруулах маш их ажил Монгол улсын бас л нэг толгой өвтгөсөн ажил болждээ. Монгол хэлний тайлбар толиудыг бүрэн өөрчлөх том ажил хүлээгдэж байна. Үг буруу бол бодол буруу. Бодол буруу бол үйлдэл буруу гэдэг билүү... Энэ бүгд хүний дотоод ертөнцийг илэрхийлнэ.

Дэлгэрэнгүй мэдээлэл: molorerdenelecture@gmail.com

Дор психолог буюу ухаан судлалын салбарын хэрхэн ухаан, далд ухаан болон ухаангүй гэсэн ойлголтуудыг загвар маягаар харуулсан зураг буулгалаа.

Molor-Erdene