Энэ хагас сайнд 11 сарын 4 нд цуврал 10 лекцийн дараагийн лекц 7 уншина. Сэдэв: Бодит байдал ба Дижитал нийгэм Reality and Digital society
Танхимаар болон Zoom хоёулангаар явагдана. Цуврал лекцүүд хагас сайн өдөр бүр 11 цагаас эхлэж 12.30 д дуусна.
Бодит байдал гэж юу вэ. Интернэт, гар утас, сошиал медиа виртуэл реалити гээд л бодит байдал мөн үү. Эсвэл хувийн үнэмшилүүд үү. Өөрийн санаа өөрт зөв эсвэл авах гээх эсвэл өөр өнцөгөөс харна гэдэг. Энэ бүгд гэнэн хөнгөн үнэнтэй ямар ч хамаагүй бодит байдалаас дэндүү хол ойлголтууд. Иймэрхүү юм ярих хүмүүс өөрийнхөөрөө эндүүрэл андуурал дунд сэтгэл ханамжтай алхана.
Бодит байдал гэвэл үнэн ярина. Үнэн тийм ч аз жаргалтай сэтгэл ханамжтай бахархалаар өвчлүүлэн алхуулахгүй. Үнэн гэдэг яг мэдэж авах. Мэднэ гэдэг хатуу. Мэдээд ирэхээр орчин тойрон бүгд нурж унана. Юун түүх өвөг дээдэс ёс уламжлал. Одоо үнэнээс зугатах уу эсвэл үнэнтэй тулах уу. Матрикс Matrix филм дээр гардаг шиг хөх өнгийн үрэл сонгох уу эсвэл улаан өнгийн үрэл сонгох уу. Гол дүр Нео үнэнийг мэдэх гэсэн улаан үрэл сонгоод юу болдог билээ.
Энэ лекцээр бодит байдал гэж юу вэ гэсэн асуултанд хариулахын тулд сэтгэл, үнэмшил, санаа, мэдрэмж цаашлаад бодол гэсэн сэдэвүүдийг тайлбарлана. Бодит байдал гэдэг хэн нэгний зүүдээ ярих эсвэл шүлэг бичээд эхлэхтэй ямар ч хамаагүй. Бодит байдал гэдэг цаг зуурын биш. Гар утас бодит байдал уу эсвэл гар утасаа унтраагаад эргэн тойрноо харах илү бодит байдал уу алийг илүү үнэн гэх вэ.
Лекцээр өнөөдөр тохиолдоод буй олон зэрэгцсэн бодит байдалуудыг танилцуулж шүүмж хийж дүгнэлт гаргана.
Дэлгэрэнгүй мэдээлэл: molorerdenelecture@gmail.com