Лекц 7: Бодит байдал гэж юу вэ




Маргааш хагас сайн өдөр 11 цагаас "Бурхан - Хүн - Бодит байдал" God Human Reality цуврал 10 лекцийн дараагийн лекц 7 уншина. Танхим болон онлайн Zoom явагдана.

Лекц 7-н сэдэв: "Бодит байдал ба дижитал нийгэм". Энэ лекцээр "Бодит байдал гэж юу вэ" гэсэн асуултанд хариулж цахим гэж орчуулдаг дижитал орчины тухай ярина. Яагаад хүмүүс бодит байдалаас зугатааж эрх чөлөөгүй болох дуртай тухай тайлбар хийнэ.

Эрх чөлөөгүй болох дуртай хүмүүс бодит байдалаас зугатааж гар утас руугаа хэрхэн шигдэж тэндээ аз жаргал хайж олон хүсэлүүдээ гар утасаар дамжуулан сошиал медиа дотор биелүүлэх гэж будилан бүтэлгүйтдэг давхар давхар бүтэлгүйтэлүүдийн тухай ярина. Монголчуудад эрх чөлөө яагаад хэрэгтэй тухай тайлбарлана.

Шилжилтийн наснаасаа нэг их холдоогүй Монгол хүмүүст гар утас яг таардаг тэр жишээнүүдийг ярина. Ухаан сууж насанд хүрнэ гэдэг Монголчуудад улам л алс болсоор л...Бодит байдалтай нүүр тулж чадахгүй байна гэдэг том асуудал. Нэг л бохир үнэртэнэ.

Хүнтэй уулзаад ширээний ард сууж байхдаа гар утасаараа оролдох, хүүхэд хажууд ээж аавынхаа анхаарал халамжийг шаардаад байхад гар утаснаасаа салахгүй гөлөрцгөөх. Тэр гар утас дотор илүү юу байгаан. Юу харах гээд юу унших гээд байгаан. Тийм чухал уу.

Монгол иргэдийн гэнэн томоогүй хүүхэдээсээ илүү хүүхэд ааш зантай гадаад төрөхүүд нэгэнт нийтийг эзэлжээ. Ээж аав эмээ өвөө гэдэг нэр л болохоос шинж чанар гэж болохооргүй ардаараа ардууд ухаан хөгжиж бодол хийх тийм чадвараар хомсджээ. Сэтгэх биш бодох чухал даа.

Хүний өөдөөс нүд рүү харж байгаад ярих чадваргүй хүмүүсийн сошиал медиагийн хэрүүл маргаан мэргэжил мэдлэгтэй болж харагдах гэсэн тэр л цахим орчины бодит бишүүд сүнс л болов уу. Зарим сүнсүүд ном бичдэг гэсэн.

Гар утасаар сошиал медиагаар дамжуулан найзалж дуртай цагтаа унтрааж салгаж бүдүүлэгтэхээс авахуулаад төрийн хүмүүс гар утасаар гангарч түүгээрээ баярхаж хурал зөвлөлгөөн дээр гар утастайгаа зууралдах хүртэл гар утасны Монгол улс гар утас руу дайжиж бодит байдалаас зугатаацгаана.

Бодит байдалаас хөндийрсөн төрөөс болж иргэдийн бодит амидрал хохирч бодит хүн баларч бодит хүүхэдүүд мартагдана.

Гар утасаа шинэчлэх чухал болохоос аж амьдралаа шинэчлэх чухал бишүүдийн Монгол орон гар утастайгаа жаргалтай...

Ухаалаг гар утас гэж ямар муухай үг вэ. Хүн л ухаалаг биздээ. Ухаан гэж үгийг хүн дээр хэрэглэх бишүү. Эсвэл гар утасаар дамжуулан хүнийг ухаалаг биш болгов уу...

Дэлгэрэнгүй мэдээлэл: molorerdenelecture@gmail.com

Molor-Erdene