Энэ хагас сайнд 11 сарын 11 нд цуврал 10 лекцийн дараагийн лекц 8 уншина.
Сэдэв: I.Q. хэмжүүр ба хиймэл интелллигэнц I.Q. test Artificial Intelligence
Танхимаар болон Zoom хоёулангаар явагдана. Цуврал лекцүүд хагас сайн өдөр бүр 11 цагаас эхлэж 12.30 д дуусна.
Өмнөх лекц "Бодит байдал 1" интернэт, гар утас, сошиал медиа эсвэл виртуэл реалити гээд л хэрхэн бодит байдал ямар олон асуудалтай тухай тайлбарласан.
Энэ лекц "Бодит байдал 2" хүний болон хиймэл интеллигэнцийн талаар тайлбар хийнэ. Интеллигэнц хэмжих гэсэн бүтэлгүй оролдлогуудын ямар будлиантай болон зүгээр асуулт асуусаар хэдэн зураг дүрс харуулаад хүүхэдийн болон насанд хүрсэн хүний ч интеллигэнцийн хэмжээг мэдэмхийрдэг алдаануудын тухай ярина. Түүнийгээ бас оюун ухааны академи цаашлаад хиймэл оюун ухаан сэтгэц гээд л мэдэмхийрээд эхлэх хүмүүс арай л боловсролгүй байна даа. Хэзээнээс эхлэв хэн эхэлүүлэв.
Оюун ухаан, оюун санаа, сэтгэл зүй, сэтгэц цаашлаад оршихуй ч гэх шиг яаж ингэж хачин хачин үгнүүдээр хүн төрөлхтөний танин мэдэхүйн тогтсон үгнүүдийг махчилж ясчилж бүдүүлэгтэн орчуулж түүгээрээ төрийн шагнал авна вэ. Монгол оронд танин мэдэхүй философи урлаг гээд ямар гоё мэргэжилийн мэдлэгтэй холбоотой үгнүүдийг орчуулна гэж урдуур орж мэдэмхийрэн орчуулсан тэр нүгэл гэмт хэрэгүүдийг засаж залруулах цаг нэгэнт болжээ.
Зүйлийн үүсэл гэнэ үү нэг номыг орчуулж оршуулсан бололтой. Ингэж оршуулж болохгүйштээ. Хүн үүссэн тухай дэс дараатай тайлбар номыг зүйл болгоод хаячихаж байгаа юм уу. Одоо тэгээд гудамжаар зүйлүүд алхаж байна уу. Монгол хүн биш Монгол зүйл үү.
Энэ муухай орчуулгадаж мэдлэг устгах ажил Монгол орон хөгжихөд ямар их саад болж байнаа. Хэлнийхэн бараг л эрдэмтэд гэж өөрсдийгөө хөөрөгдсөн мэдлэгээс алс хол хүмүүсийн эхлэлийн анхдагч Бямбын Ренчин буюу Ренчинов бололтой. Цааш сайн хайгуул хийнээ. Шүлэг эсвэл дөрвөн мөрт бичээд эхлэхээрээ бүр ч доошоо орно. Хүүхэд залуучууд шүлэг бичилгүй яах вэ. Мэдлэг боловсролтой болсоны дараа насанд хүрээд ирэхээрээ яруу найраг бичдэг баймаар. Гэтэл юу ч болсонгүй.
Сүүлдээ бүгд түүх ярин бүр дэндсэндээ. Тэд сүүлдээ бүр төр нийгэмийн зүтгэлтэн болоод явчихсан. Яг хийсэн бүтээсэн энэ улс ороны мэдлэг боловсрол цаашидын ирээдүйд юу бэлдэж үлдээсэн тэр чухал номнууд байхгүй байж яаж яваад том том зүтгэлтэнүүд төрийн шагналтан гэсэн инээдэмт хүмүүс болон хувирч байнаа. Асуугаад ямар ч хариулт алга. Хэн хэнийг зүтгэлтэн болгоод байнаа.
Энэ лекцээр хэлний болон хүний ухааны талаар олон сэдэв ярихын хажуугаар оюун ухаан гэж хослуулан хэлж болохгүй гэдгийг тайлбарлана. Оюуны чадвар ярих бол цээжлэх сурахтай хамаатай. Ухаан яриад эхэлбэл ухаан орох болон ухаан алдахтай хамаатай гэх мэт.
I.Q. өндөртэй сайн цээжилсэн тогтоосон мөртлөө юу ч ойлгоогүй хүүхэд залуучуудыг яах вэ. Олон олон асуултууд хариугаа энэ лекцээр авна. Юу ч ойлгоогүй маш сайн тогтоосон оюутаныг яах вэ. Гэтэл цээжилсэн багш профессорууд өөрсдөө бас ойлгоогүй. Ойлгоогүйнүүд ойлгойгүйнуудыг үйлдвэрлэсээр...
Дэлгэрэнгүй мэдээлэл: molorerdenelecture@gmail.com
Дор зураг оруулав. Цээжилдэг тогтоодог хүмүүс зураачийн нэрийг яв тав хэлээд зурсан он жил хаанахын хэн гээд л дуржигнуулаад л эхлэнэ. Гэтэл уран зураг ойлгоогүй. Яг л хэлнийхэнтэй адил зурагийн гарчигийг махчилан орчуулж урлагийг сүйтгээд эхлэнэ. Морины зураг харчихаад ямар гоё морины зураг вэ гээд эхэлдэг. Бодит морийг харахтай ямар ч хамаа байхгүй. Нэг саарал дээлтэй өвгөн зурчихаад бараг л мөргөх гээд л. Гэтэл нэг зураачийн хэдэн төгрөгөөр зурсан зураг шүүдээ.