Мэдээлэл юу ч биш мэдлэг чухал




Маргааш хагас сайн өдөр 11 цагаас "Бурхан - Хүн - Бодит байдал" God Human Reality цуврал 10 лекцийн дараагийн лекц 8 уншина. Танхим болон онлайн Zoom явагдана.

Лекц 8-н сэдэв: "I.Q. хэмжээс ба хиймэл интеллигэнц".

Энэ "Бодит байдал 2" лекцээр "Бодит байдал ба хүний оюуны хөгжил" гэсэн чухал цаг үеийн сэдэв ярина.

Оюун ухаан гэсэн буруу орчуулга болон хүний оюун ухааныг хэмжих тестүүд алдаатай бас аюултай тухай ярина.

Хүүхэд наснаас ухаан хөгжиж сургуулийн ерөнхий мэдлэг авах хүртэл сурах цээжлэх юмыг ойлгох асуулт асуух болон хариулах гэж хичээх энэ бүгд ухаан хөгжих явц. Харин ухаан хөгжиж буйн баталгаа бол оюунлаг болж эхлэх. Үүнийг оюуны чадвар гэж тусдаа үгээр тайлбар хийх боломжтой.

Сургуулийн нас өнгөрч ухаан хөгжиж одоо цааш нийгэм рүү орж таних танихгүй хүнтэй уулзаж учирч зөв ярихын хажуугаар зөв биеэ авч явж эхлэх үед тухайн хүний оюуны чадвар харагдана.

Шатар сайн тоглодог эсвэл компютер тоглоомд сайн гэсэн ч маш их хүмүүжилгүй бүдүүлэг соёлгүй байдаг жишээ олон бий.

Энэ лекцээр яагаад хүмүүс сургуулийн дипломтой ч оюуны чадвар муутай байдаг шалтгаануудыг ярина.

Оюун ухааны гэж буруу орчуулдаг I.Q. хэмжих гэсэн тестүүд ямар ч баталгаагүй үнэлэмж байхгүй хэрхэн ухаан хөгжиж цаашдаа оюунлаг болсоны баталгаа биш.

Интеллигэнц гэсэн ойлголтыг орчуулах бэлэн ямар ч монгол үг байхгүй. Оюун ухаан оюун санаа сэтгэлгээ сэтгэц гэсэн үгнүүдийг хамаагүй хэрэглээд байгаа хүмүүс зүгээр л үгээр тоглож байгаа болохоос цаад жинхэнэ мэргэжилийн үгийг доош хийж бараг мэргэжил устгасан үйлдэлүүд.

Нэгэнт орчуулах бэлэн үг байхгүй байхад үгээр тоглохын оронд мэргэжилийн үгийг шууд интеллигэнц гэдгээр монголчлоод явах хэрэгтэй. Сошиал медиа гээд монголчилж болж байна.

Энэ лекцээр яагаад I.Q. өндөртэй хүмүүс ямар ч ёс суртахуунгүй мухар сүсэгтэй байдаг зөрчилтэй хүмүүсийн тухай ярина. Мэргэжилдээ маш сайн бүгдийг цээжилсэн тэгсэн мөртлөө зүгээр аятайхан яриа өрнүүлэх чадваргүй шулуун чигээрээ юу ч ойлгодоггүй хүмүүсийн ухаанд ямар алдаа явагдсан тухай ярина. Психолог шүүдээ..

Цээжлэх яах вэ мартчихгүй бол их л сүрхий харагдах байх. Гэтэл юу ч ойлгоогүй байх боломжтой. Тиймээс ихийг цээжилсэнээс бага ч гэсэн ойлгосон байх цаашид хэрэгтэй.

Гаднаас маш их мэдээлэл авч интернэтээс олон юм харж уншиж цээжилж толгой дүүрэн мэдээлэлтэй гэдэг мэдэж авсан гэсэн мэдлэгтэй зүйрлүүлэх боломжгүй. Тиймээс мэдээлэлээр илүү ч мэдлэгтэй биш.

Мэдээлэл юу ч биш мэдлэг чухал. Үүний тулд ойлгох гэдэг том ажил их хугацаа хэрэгтэй. Гэтэл тийм цаг гаргаж ойлгох гэж хичээх сахилга бат дэг журам бий юу. Залхуурах уу. Энэ мэт мэдээлэл, мэдлэг, ойлгох гэсэн чухал сэдэв ярихгүй цаг гаргахгүй залхуурах энд тэнд харсанаа мэдэмхийрэн ярих цаг үеийн өнгө төрх болждээ.

Оюун ухаан гэж хөөрөгдөж тест авах гэх мэт өнгөцхөн хоосон хэмжээс бараг % ярин хүүхэд залуучуудыг процентлох аюултай шүү. Хоосон цээжилсэнээрээ уралдахын оронд ёс cуртахуунаараа уралдвал хэн хэндээ хэрэгтэй. Үүнийг эмошны интеллигэнц гэж бас нэрлэдэг.

Хүүхэд залуучуудыг хөөргөн оюун ухааны сургуулийг төгссөн гэх арай л хямдхан. Мөнгө олох гэсэн хувийн сургуулиудын л нэг жишээ болов уу.

Ерөөсөө I.Q. өндөр гэдэг шууд мундаг гэсэн үг биш. Хүний ухааныг буюу тархийг хэмжих боломжгүй. Хүүхэд залуучууд зүгээр л бага ч гэсэн толгойгоо ажиллуулах л чухал түүнээс биш бэлэн гар утас бэлэн интернэт бэлэн гуугл бэлэн видеонууд бэлэн слайдууд ухаан хөгжүүлэхгүй бие хүн үүсэхэд саад болно.

Өөрөө бие дааж бодож сурах бодол хөгжих л ухаантай болгоно. Бодож чадахгүй гэвэл шинэ үүсэхгүй. Шинийг сурахгүй. Шинийг бүтээхгүй.

Лекцийн дараагийн сэдэв хүнийг дууриалгах гэсэн хиймэл интеллигэнцтэй роботуудыг хийхэд ямар хүндрэл учирдаг тухай бас танилцуулна.

Дэлгэрэнгүй мэдээлэл: molorerdenelecture@gmail.com

www.molorerdene.academy

Molor-Erdene