Интеллигэнц ба Интеллэкт




Энэ хагас сайнд 11 сарын 18 нд "Бурхан-Хүн-Бодит байдал" цуврал 10 лекцийн дараагийн лекц 9 уншина.

Сэдэв: Интеллигэнц ба Интеллэкт Intelligence Intellect

Танхимаар болон Zoom хоёулангаар явагдана.

Цуврал лекцүүд хагас сайн өдөр бүр 11 цагаас эхлэж 12.30 д дуусна.

Өмнөх лекц "Бодит байдал 2" хүний интеллигэнц болон хиймэл интеллигэнцийг тайлбарласан. I.Q. тест буюу хэмжээс процент ямар их худал болон аюултай тухай ярилцаж хэзээ ч оюун ухаан гэж орчуулж болохгүйг анхааруулсан.

Энэ удаагийн лекцээр интеллигэнц бол чадвар гэдэг тухай ярих бөгөөд интеллект гэсэн ойлголтоос ямар их ялгаатайг тайлбарлана. Интеллэкт гэдгээр тухайн тэр хүнийг өөрийг хэлдэг.

Өндөр интеллигэнцтэй мөртлөө жишээлбэл шатарт сайн эсвэл математик физик болон мөнгө ихтэй баян мөртлөө ямар ч интеллект биш хүмүүсийг энэ лекцээр ил гаргаж хэлнэ. Ийм хүмүүс мэргэжилдээ маш сайн хэдий ч ёс суртахуунгүй үнэхээр тэнэг байх боломжтой.

Интеллект гэдэг бол өндөр интеллигэнцтэй түүн дээр шүүмжилдэг боддог олон нийт рүү шууд ойртдог хүмүүсийг олон улсын ойлголтоор нэрлэдэг.

Интеллэкт хүмүүс төрийг болон нийгэмийн алдаа буруу үйлдэлүүдийг ил тод хэлж засаж залруулах гэж интеллигэнц дээрээ нэмэгдэл ажил хийдэг хүмүүсийг интеллекттэй хүмүүс гэдэг. Жишээлбэл паблик интеллектуал public intellectual гэсэн ойлголтын тухай нилээн нухацтай ярина.

Яагаад Монгол оронд буюу нийгэмд паблик интеллект хүмүүс байх боломжгүй болон чадваргүй тухай бас тайлбар хийнэ.

Дэлгэрэнгүй мэдээлэл: molorerdenelecture@gmail.com

www.molorerdene.academy

Molor-Erdene