“Бодит байдал ба үхэшгүй мөнх“




Маргааш хагас сайн өдөр 11 цагаас "Бурхан - Хүн - Бодит байдал" God Human Reality цуврал 10 лекцийн дараагийн лекц 9 уншина. Танхим болон онлайн Zoom явагдана.

Лекц 9-н сэдэв: "Интеллигэнц ба Интеллэкт".

Энэ "Бодит байдал 3" лекцээр "Бодит байдал ба үхэшгүй мөнх" гэсэн чухал цаг үеийн сэдэв ярина.

Яагаад өндөр интеллигэнцтэй хүмүүс үхэшгүй мөнх болон дахин төрөх тухай яриад зогсдоггүй тухай ярина. Харин интеллэкт хүмүүс шүүмжтэй хандаж танин мэдэхүйн асуулт хариулт явуулдаг жишээнүүдээр нилээд нухацтай тайлбар хийнэ.

Яагаад зөвхөн шашинд яригддаг дахин төрөх гэсэн өөрөөр хэлбэл эргээд төрөх гэсэн ойлголт Силикон Вале Silicon Valley гэж алдаршсан газар Америкийн тех компаны зарим нөхөд жишээлбэл Курцвайл Kurzweil Компютерийн тусламжтай үхэшгүй мөнх болох гэсэн хүсэлээ биелүүлнэ гэж ам гарч буй тухай ярина. Хэдийгээр Курцвайл өндөр интеллигэнцтэй ч интеллэкт биш байжээ тухай тайлбар хийнэ.

Өнөөдөр энэ эргэж төрнө гэсэн шашины ойлголтуудыг тайлбарлана. Маш их бясалгал хийж гэгээрсэний дараа дахин төрөх төрөхгүй асуудал шашинд яригддаг бол харин технологийн тусламжтайгаар үхэшгүй мөнх болно гэнэдээ. Дахин төрөх биш. Хэрвээ дахин төрнө гэвэл эхлээд үхэх шаардлагатай.

Тухайн хүн яг хэвээрээ өөрчлөгдөшгүй эргээд төрөх үү эсвэл өөрчлөгдсөн үү танигдахгүй юу. Нилээд гүн философийн сэдэвтэй лекц болно. Сайхан философдноо.

Дэлгэрэнгүй мэдээлэл: molorerdenelecture@gmail.com

Molor-ErdeneMolor-Erdene