“Танин мэдэхүй, Ёс суртахуун, Гоо зүй“ лекц




Өнгөрсөн долоо хоногт Эрдэнэт хот орж Уулын баяжуулах үйлдвэрт очиж лекц уншлаа.

"Танин мэдэхүй, Ёс суртахуун, Гоо зүй" гэсэн сэдэвтэй нийгэм бие хүн болон ухаан зүй психолог хүсэл цаашлаад хайр гэсэн өдөр тутам тохиолддог олон сэдэвүүдээр ярихын хажуугаар тайлбар хийлээ.

Мэргэжил мэдлэгээс гадна энгийн эрдэмүүд жишээлбэл мэндлэх хүндлэх сахилга бат гээд л ёс суртахууны сэдэвүүд түүний хажуугаар гоё байх гоё болгох гээд Гоо зүй гоо сайхан луу орсон нилээд удаан лекц боллоо.

Монгол улсын санхүүгийн том хэсэгийг бүтээдэг үйлдвэрийн дотоод руу орж хэрхэн үйлдвэрийн ажил явагдаж буйг нүдээр үзэж жинхэнэ хөдөлмөр үнэртэж яваад ирлээ.

Дараагийн уурхай болох Оюу Толгой руу очиж удахгүй лекц уншина гэдэгт итгэлтэй. Урилга хүлээнэ.

www.molorerdene.academy

Molor-ErdeneMolor-Erdene

Molor-Erdene