Маргааш хагас сайн өдөр 11 цагаас "Монголын философийн онол - Хөдөөнизм" цуврал 10 лекц эхлэнэ. Онлайн. Zoom.
Лекц 1-ийн сэдэв: "Модернити ба Хөдөөнизм" Modernity and Khuduunism. Хагас сайн өдөр бүр 11 цагаас эхлэж 13 цагт дуусна.
"Ар Монголд Орчин үе үгүйлэгдэнэ " гарчигтай номоо 2012 онд хэвлүүлж бйсан. Энэ ном өнөөдөр хоцрогдсонгүй. Ямар ч философийн ном хоцрогдох биш улам ойр болдог. Сонгодог нэртэй философийн номууд бүгд л олон зуун жил уншигдсаар өнөөдөр хүртэл уншсаар л байна.
Лекцийн гол сэдэв Монгол улс хэрхэн Модернити буюу орчуулгаар "Орчин үе"-тэй 20-р зууны эхээр анх танилцсан болон хэрхэн өрнөж сүүлдээ ардчилалын үед нуран унаж өнөөдөр ямар байдалд байгаа тухай ярина.
Орчин үеийн биш улс болж нийгэм орчин үеийн биш түүгэээрээ Монгол улсын иргэд орчин үеийн биш байгаагийн гол шалтгаануудыг ярина.
Яагаад ингэж их түүх ярина вэ, яагаад улам л уламжлалт ёс зан заншил гээд л яагаад ухрана вэ.
Яагаад ирээдүйгээс шинэ ирэхээс айж ёс суртахуун гоо зүйгээс мөн мэдлэг боловсролоос дайжиж амархан хөнгөхөн онигоо яриад л найр наадам баяр луу шагнал диплом цол хэргэм рүү зугатана вэ.
Яагаад хэцүү төвөгтэй ойлгомжгүй хүнд дээгүүр толгой ухаан шаардсан болгоноос зайлна вэ. Энэ бүгдийн шалтгаануудыг тоочно. Нилээд философийн гүн лекц болно.
Хөдөлмөр, үйлдвэрлэл, сэргэн мандалт, соён гэгээрэл, шашинаас хараат бус төр, мэдлэг боловсрол, үнэт зүйл гээд л зан заншил уламжлал дээл хөөрөг зэрэгээс тусдаа байх ёстой олон сэдэвүүд ярина.
Мэдээлэл авах: molorerdenelecture@gmail.com