Евроазийн Анхдугаар Философийн Конгресс-д оролцлоо




Өчигдөр Москва хотод "Евроазийн Анхдугаар Философийн Конгресс" гэдэгт уригдан оролцож өөрийн бэлдсэн илтгэлээ Англи хэл дээр танилцууллаа.

Америкийн Жэфрэй Захс хуралд ирж чадалгүй онлайн мэндчилгээ явуулж түүний яриаг сонслоо. Яах вэ их л Америкийн одоогийн улстөрийн бодлогыг шүүмжилж байна. Харин Оросын Александр Дугин ирнэ гэж байгаад ирсэнгүй. Их л сүрхий хуралд уригджээ. Олон ороноос ирсэн сонин сонин философичидтой танилцаж ярилцаж сайхан л байна. Орос, Герман, Англи хэлээр холиод л толгой дүүртэл ярилаа. Өнөөдөр сүүлчийн өдөр. Маргааш буцаад ниснэ дээ.

Одоо 11 цагаас "Монголын философийн онол - Хөдөөнизм" цуврал 10 лекцийн эхний лекцээ онлайн унших гээд зочид буудалын өрөөндөө бэлдээд сууж байна.

Москва хот нилээд цастай байна. Москва голын эрэгээр урд шөнө алхлаа. Энэ хаварын цуврал 10 лекцээ Москва хотоос эхлэх байжээ гээд нэг их тавилан заяа яриад эхлэх гээд ч байх шиг...

Философи намайг олон газар явуулж олон хүнтэй танилцуулах байжээ. Би өөрөө бол өдөржин ганцаараа сууж ном уншиж бас ном бичиж олон хүний хөлөөс холуур тайван л байна гэж бодсон боловч лекц унших илтгэл тавих ажилаас хөндийрч чадахгүй л бололтой. Гэхдээ л энэ хавар Монгол улсын философи яг юу байх вэ гэсэн асуултандаа хариулах гэж ажиллаж байгаа болохоор сэтгэл нэг л тайван гэхүү...

Одоо Москва хотод өглөөний 3 цаг 30 минут болж байна. 5 цагийн зөрөөтэй тул Улаанбаатарт 8 цаг 30 минут.

Бүх зардалыг хуралаас төлж байгаа болохоор л ирлээ. Түүнээс биш надад тийм их мөнгө байхгүй шүүдээ. Их мөнгөтэй болох зав ч гарсангүй. Мэдлэгийн төлөө явсаар. Түүний хажуугаар их мөнгөтэй байлаа гээд надад үрэх цаг зав байхгүй шүүдээ. Цагийн гарз...

The main objective of the Eurasian Congress of Philosophy is to establish an open platform for meaningful philosophical dialogues, featuring esteemed experts from Russia and around the world.

This Congress, scheduled for February 16 and 17, 2024, in Moscow, has been made possible through the support of the Presidential Foundation for Cultural Initiatives and prominent philosophical communities in Russia.

Approximately 25-30 presentations will be delivered by renowned philosophers representing Europe, Asia, Russia, and the Global South.

Molor-Erdene