Лекц 2: Марксизм ба Хөдөөнизм




Энэ хагас сайнд 2 сарын 24 нд цуврал 10 лекцийн дараагийн лекц 2 уншина. Онлайн. Zoom.

Сэдэв: Марксизм ба Хөдөөнизм Marxism Khuduunism

Цуврал лекцүүд хагас сайн өдөр бүр 11 цагаас эхлэж 14 гэхэд дуусна.

"Монголын философийн онол - Хөдөөнизм" гэсэн гарчигтай цуврал 10 лекцийн өмнөх лекц 1 Орчин үе ба Хөдөөнизм гэсэн нилээн философийн лекц болсон.

Энэ лекц 2-ын гол сэдэв бол Монгол гэсэн нэртэй энэ орон 1921 оноос анх удаа түүхэн төрт үндсэн хуулийн орон болоход Марксын "Манифест" ном ямар үүрэг гүйцэтгэсэн тухай ярина. Лекцийн дараагийн гол сэдэв бол цаасан дээр бичсэн Үндсэн хуулийн улс оронд хар хайрцаг мэт улстөрийн онол байх ёстой. Тэр хар хайрцагны бодлого бол хэзээ ч ямар ч төрийн өөрчлөлт хийхэд хэн удирдсанаас хамааралгүй ард түмэн хохирч болохгүй гэсэн бодлогоор хийгдэх ёстой.

Социализм байгуулах гэсэн оролдлогын үеэр ард түмэн анх удаа төртэй нийгэмтэй иргэншил рүү дэвшил рүү хамтдаа явцгааж Улаанбаатар хот руу нүүсэн.

Ардчилал гэж өөрчлөлт хийх гэсэн бүтэлгүйтэл дэвшил биш харин хувьчлал нэрийн дор устгал явагдаж Улаанбаатар хот руу цагаачлал дүрвэгч маягаар ирж сүүлдээ Улаанбаатар ч оролгүй гадагшаа ор сураггүй алга болцгоож эхэлсэн.

Энэ л цаг үеүдэд нийгэм иргэн хувийн заяа үр хүүхэдийн орхигдол ганцаардал хэрхэн явагдаж гэр бүлийн дотоод бүтэц хүн амын бодлого улс оронд зориулсан боловсрол мэргэжилийн бүтээн байгуулалт бүрэн нурж одоо зөвхөн хаашаа ч хамаагүй чиглэсэн хэзээ нэгэн цагт дүрвэн явах гэсэн бүхэл бүтэн залуучуудын арми үүссэн тэр эмгэнэлт жишээнүүдийг ярина.

Хүний хүү эрдэм өвөрлөн ирэх биш зөвхөн диплом өвөрлөн ирцгээж нам байгуулан улсын Их хуралын гишүүн болох гэсэн тэр л эцэсийн зорилго буудал ямар ч хөгжих урагшлах дэвших гэсэн амин сүнс байхгүй гэдэг харамсалтай. Эрдэм virtue өвөрлөж ирсэн бол соён гэгээрэл явагдах байлаа.

Марксын хөдөлмөрийг чухалчилж тэгш эрхийг шаардсан Манифест орчуулгаар тунхаг ердөө л 40 оноос эхлэж 90 он хүртэл 50 хүрэхгүй жилийн дотор дөнгөж л хэрэгжээд одоо баян ядуу гэж хөөрч улны гэж шоолсон төрийн биш орон болжээ. Төрийн биш түүхийн яриат орон одоо яаж хар хайрцагны бодлого эхлүүлэх өөрөөр хэлбэл эргэн нэг бодох вэ.

Социализмын үеийн Содном гэж айхтар том алба хашиж явсан өвгөн одоо уул уурхайн өвгөн болжээ. Яг л энэ өвгөнтэй адил Монголын дүр төрх харагдана. 60 хүрнээ ухаан орноо биш 80 хүрнээ ухаан орох уу гэж л хэлмээр болждээ.

Уул уурхай тэгээд өөрөөр хэлбэл газар дор юу л байна тэрийг зөөгөөд ямар ч хөдөлмөргүй боловсролгүй урагшаа уралдан давхилдсан нэг талдаа ачааны машин зөөж авчрагчид нөгөө талдаа ачааны машины жолооч тийм л ард түмэн болох гэжүү. Энэ мэт хар хайрцагтай холбоотой Монголын гол амин сүнс болох ёстой ёс суртахууны үндэс Үндсэн хуулийг шүүмжилсэн нилээд хурц улстөрийн лекц болох шинжтэй.

Мэдээлэл авах: molorerdenelecture@gmail.com

Molor-Erdene