Энэ хагас сайнд 3 сарын 2 нд "Монголын философийн онол - Хөдөөнизм" гарчигтай цуврал 10 лекц үргэлжилнэ. Лекц 3 - ын сэдэв: Културализм ба Хөдөөнизм Culturalism Khuduunism
Хөдөөнизм 3 нилээд төрийн онол ирээдүй ярина. Хөдөөнизм 1, 2 гэсэн өмнөх сэдэвүүд философийн шүүмж, улстөрийн өчил гэсэн хурц сэдэвүүд байсан бол энэ лекцээр цаашид юу хийх ямар сонголт шийдэлүүд бий вэ гэсэн төрийн онол дээр тулгуурлан нийгэмд иргэдийн дунд Үндсэн хуулийн зохицуулалтаар философийн этик ёс суртахууны гэрээ байх ёстой тухай тайлбар хийнэ.
Франц, Герман, Англи гээд оронуудын философийн номуудыг уралдан орчуулдаг ч одоо тэгээд Монгол оронд таарах уу таарвал юу яаж гэсэн асуултуудыг тавих л чухал бишүү.
Нийгэмийн гэрээ гээд Францын философич Руссогийн номыг орчуулаад додигор хүмүүс алхдаг. Францын гэрээ тийм байдаг байж. Тэгвэл одоо Монголын гэрээ ямар байх вэ. Асуусан уу хариултаа олсон уу.
Энэ лекц 3 - ын гол ярих онол 12 жилийн өмнө бичсэн "Монголын гэрээ" гэсэн гарчигтай номоо задлана. Өнөөдөр яагаад маш хэрэгтэй гэдэгт гаргалгаа дүгнэлт хийнэ.
Энэ номын дэд гарчиг "Төрийн онолын асуудал ба шийдэл".
Лекц 3 - ын сэдэв Култур гэсэн үгийг соёл гэж орчуулж ирсэн. Хэн ингэж орчуулсан бүү мэд. Ямар ч гэсэн соёлжилт, соёлын довтолгоо, хотын соёл, соёлтой иргэн гээд л нийгэмшил болон иргэншил хүсэж заасан чиглүүлсэн ойлголт болж Монгол улсын хөгжилд их нөлөөлсөн чухал ойлголт болсон.
Сүүлдээ нүүдэлчин соёл гэж хүртэл өнөөдөр ярих болжээ. Ямар соёл вэ хотын соёлоос ямар ялгаатай вэ. Нүүдэлчин соёлоос салж орчин үеийн нийслэлийн соёлтой болох бишүү. Эсвэл уламжлал зан заншил Монгол ёс гэж өөрсдөө зохиосон бүдүүлэг хоцрогдсон зан ааш гадаад төрхөө Монгол ёс гэж гайхуулж дарамталж доромжлох уу.
Ерөөсөө Монгол ардууд нүүдэлчин ч биш болж таарсан. Нэгэнт суурин нутаг ус гэж ялгардаг тул юун нүүдэл харин суурин байжээ. Үүний жишээ бол Манжийн соёл орж иржээ. Тиймээс нүүдэлчин соёл гэхээс илүү Манжийн соёлтой ардууд болж таарлаа.
Нүүдэлчид яагаад ч цагаан сар наадам ингэж золгож мөргөж хөөрөг солилцож торгон дээлээр гангарч тэмдэглэхгүй. Манжийн л соёл биш билүү.
Нилээд урагшаа харсан асуудал шийдэл гээд төрийн онол тайларлана.
Энэ 3 лекцээр филсофийн хэсэг дуусна. Дараагийн лекц 4-өөс эхлэн нийтдээ 3 лекцүүдээр социологийн сэдэвүүд ярина.
Мэдээлэл авах: molorerdenelecture@gmail.com
Утас 9998 0004