Либерализм ба Хөдөөнизм




Энэ хагас сайнд 3 сарын 9 нд "Хөдөөнизм 4" лекц уншина. "Монголын философи - Монголын хөдөөнизм" гарчигтай цуврал 10 лекцийн дараагийн лекц 3-ын сэдэв "Либерализм ба Хөдөөнизм" Liberalism Khuduunism.

Энэ лекцээр хүний эрх чөлөө гэсэн эрхэм үг болох ойлголтын тухай ярина.

Ялангуяа эрх чөлөө дутагдсан үгүйлэгдсэн Монголын аж ахуй орчин болон төр улсын байгаа байдал иргэн хүнд эрх чөлөөг ойлгуулж эдлүүлж даалгаж чадсангүй.

Эрх чөлөө гэдэг тийм ч амар өгөгдсөн биш. Эрх чөлөөг хүн хэрэглэхгүй бол тэгээд эрх чөлөө гэж ярих хэрэггүй. Эрх чөлөө гэдэг хэрэглэдэг чухал шаардлагатай хүмүүст зориулагдсан.

Эрх чөлөө гэдэг мөнгөнд баригдсан хажуугийн хүмүүсдээ дарамтлуулсан дарга боосдоо дарлуулсан холдож чадахгүй хорогдсон аймхай хулчгар бялдууч байгаа байдалдаа бууж өгсөн зохицсон аргагүй байдалд орсон хүмүүсийн ярих сэдэв биш.

Эрх чөлөө гэдэг нэг талдаа дарамт шахалт тулгалтаас чөлөөлөгдөж мултрах гэсэн эрх чөлөөний төлөө явах нөгөө талдаа эрх чөлөө эдлэж өөрөө сонгох шийдэх гэсэн цаашид зорилгодоо ойртох гэсэн нэг юмны төлөө эрх чөлөө. Энэ хоёрын ялгааг мэдэж сурч хэрэгжүүлж байж л эрх чөлөө гэж ярих болно гэдэг тухай нилээд соён гэгээрүүлсэн лекц болох шинжтэй.

Дураараа баярхсан хөөрсөн ойр орчиндоо бусдад гай болж яваагаа нэг л их эрх чөлөөтэй гэсэн хариуцлагагүй ёс суртахуунгүй энэ эрчүүдийн Монгол оронд эрх чөлөө ярихад төвөгтэй. Эмэгтэй хүмүүс гэхээрээ л нэг л их худал хайр халамж хоромхон зуур ярихыгаа их юманд бодох арай л ичмээр. Ёстой хайрын халамжийн эрх чөлөөгүй харагддаг. Заавал нэг хариу нэхээд ч байх шиг.

Хөдөө хээр мориороо хаашаа ч хамаагүй яахаа мэдэхгүй давхиж яваа эрийг эрх чөлөөтэй ч гэх шиг. Солонгос явах гэсэн л мултрах хүсэлтэй цааш цалин мөнгө авах гэсэн зорилго руу ойртох гээд ч давхиж яваа билүү. Нүүдэлчин малчин ард түмэнд хэзээ ч эрх чөлөө байгаагүй байх ч боломжгүй.

Энэ лекц 3-ын гол сэдэв бол ээж аав эхнэр нөхөр найз нөхөд эмээ өвөө багш профессор тэр ч бүү хэл төрүүлсэн хүүхэдүүд бүгд эрх чөлөөний дайсан болдог аюулуудын тухай тайлбарлана бас болгоомжлуулна.

За тэгээд худал ёс заншил уламжлал худал түүх яриад эхлэхээрээ хүүхэд залуучуудыг цаашлаад өөрөөсөө илүү мэдлэгтэй чадвартай хүмүүсийг дарах гэсэн дарамтлах гэсэн л тэнэглэл явж буй. Хаа ч байхгүй Монгол ёс ярина. Цаанаа зүгээр л хүний эрх чөлөөг хааж боох гэсэн өрөвдөлтөй атаархуу хүмүүсийн арчаагүй аргууд.

Энэ лекцээр эрх чөлөө гэдэг сонголт шийдэл дэвшил өөрөө өөрийгөө авч явах хэнээс ч хамааралгүй болж насанд хүрэх гэх мэт чухал олйголтуудыг тайлбарлана.

Мэдээлэл авах: molorerdenelecture@gmail.com

Утас 9998 0004.

Molor-Erdene