Тэгш эрх ба Хөдөөнизм




Энэ хагас сайнд 3 сарын 16 нд "Хөдөөнизм 5" гэсэн Монголын философийн онол гарчигтай цуврал 10 лекц үргэлжилнэ. Онлайн. Zoom.

Энэ удаагийн Лекц 5-ын сэдэв: Тэгш эрх ба Хөдөөнизм. Equality Khuduunism.

Өнөөдөр одоогийн Монгол оронд тэгш эрх ярих маш хэцүү. Монгол нэртэй улсын Үндсэн хуулинд тэгш эрх биш тэгш байдал гэж хүйтэн хөндий хандсан байгаа.

Тэгш эрх гэдэг маш том хүний эрх. Зөвхөн боловсрол эрүүл мэндийн салбарт болон хуулийн өмнө тэгш эрх яриад зогсохгүй үүрэг хариуцлага хүртэл тэгш эрхээр яригдах ёстой. Социализмын үед тэгш эрх мэдээжийн байсан. Ардчилалын үеийн Үндсэн хуулийн эцэгүүд тэгш эрхээс татгалзаж их л айждээ. Илүү л эрхтэй болох гэждээ.

Энэ лекцээр тэгш байдал гэсэн үгээ хасаж тэгш эрх гэсэн үгээр орлуулж эрхийн тухай ойлголт болгох л чухал гэдэг тухай жишээнүүд дээр ярина. Хүн бүр ялгаатай гэхдээ тэгш эрхтэй. Эрх хэнийг ч ялгах ёсгүй.

Өмнөх лекцээр тайлбарласан эрх чөлөө гэсэн ойлголт тэгш эрхээр баталгаажигдана. Тэгш эрхгүй газар баячууд улстөрчид төрийн дээгүүр албатууд л эрх чөлөөтэй. Тиймээс л хэн яагаад тэгш эрх гэсэн үгэнд дургүйг ойлгоно.

Лекцийн бас нэг ярих сэдэв бол "Тэгш эрх - тэгш боломж" гарчигтай номонд бичсэн тэгш боломжын тухай. Тэгш боломж байхгүй Монгол оронд хөгжихөд хэцүү. Яагаад гэвэл мөнгөтэй дээгүүр албан тушаалтай хүмүүсийн чадваргүй хичээл зүтгэлгүй хүүхэдүүд бүх юмны урдуур ордог. Гэтэл хөгжил гэдэг чадвартай мэдлэгтэй хүмүүс дээр тогтдог.

Энэ номонд тэгш эрхийн дайсанууд болох: тэгшитгэх, адилтгах, хүчирхийлэх, орхигдуулах, үгүйсгэх, хуурамчууд болон дундажуудын тухай бичсэн. Энэ дайсануудыг жишээгээр тайлбарлаж нилээн нийгэм рүү хандсан лекц болно.

Номондоо хэд хэдэн уран зурагууд оруулж тэгш эхийг хэрхэн дүрсэлсэн тухай ярих болохоор бас уран зурагийн философийн тухай зах зухаас ярина.

Мэдээлэл авах: molorerdenelecture@gmail.com

Утас 9998 0004

Molor-Erdene