Лекц 5: Тэгш эрх ба Хөдөөнизм




Маргааш 11 цагаас 13 цаг хүртэл "Монголын философи - Хөдөөнизм" лекц үргэлжилнэ. Онлайн. Zoom.

Энэ удаагийн Лекц 5 - ын сэдэв "Тэгш эрх ба Хөдөөнизм".

Тэгш эрх гэсэн сэдэв Үндсэн хуулийн асуудалтай Монгол улсад маш их дарагдсан сэдэв.

Яагаад гэвэл Тэгш эрх гэсэн ойлголтын цаана Тэгш байдал биш бүр Тэгш боломж гэсэн том сэдэв явдаг.

Ноёны хүү тэнэг ч гэсэн ноён болж залгамжилдаг түүүнээс биш ухаантай ардын хүү хэзээ ч ноён болохгүй гэсэн энэ улстөрийн онол феодализмаас салах гэж л анх социализмын үед тархсан.

Эд хөрөнгөтэй баян хүн л нийгэмд илүү эрхтэй түүнээс биш мөнгөгүй тэгсэн мөртлөө маш их чадвартай мэдлэгтэй хүмүүс эрх чөлөөгөөр дутуу явдаг тэр бүгдийг арилгах гэж Тэгш эрх гэсэн ойлголт философийн болон төрийн онол болж орчин үеийг бүтээжээ. Баячууд улс орон хөгжүүлэхгүй мэдлэгтэй хүмүүс л хөгжүүлнэ.

Монгол оронд бөх барилдаад хөдөлмөрийн баатар болоод л нийгэмд илүү эрх эдэлнэ. Хоосон толгойтой ч байж болно. Ямар ч мэргэжилгүй гэхдээ хөдөлмөрийн баатар. Насан туршдаа хангамжинд төрөөс дээд хэмжээнд сул цалин өгнө.

Монгол оронд улстөрийн намын гишүүн боллоо одоо тэгээд насаараа намаар явж насаараа намын дэргэд зогсоо зайгүй хангамжтай. Насаараа намаар явсан өвгөд хөгшид одоо үр хүүхэдээ намын гишүүн болгоод бас л насаараа сайд дарга хийж яваад дуусна. Ямар ч мэргэжилгүй олигтой сураагүй. Англи хэлээр жоохон ярина бас Америкийн сургуулийн диплом аваад ирсэн. Ном унших дургүй зүгээр л улстөрч болох л дуртай. Баяны хүүхэд юу ч хийгээгүй баян болно. Улаанбаатар хотын бүхий л үнэтэй газаруудыг дүүргэнэ.

Тэгш эрх - Тэгш боломж гэсэн номондоо Монгол оронд хэрхэн чадвартай хичээл зүтгэл ном уншиж ухаан хөгжсөн ийм л залуучууд боломж олдохгүй орхигдож үгүйсгэгдэж Үндсэн хуулийн гадуур явж байгаа тухай бичсээн. Гайтай юмшиг ээж аавууд бас мэдлэгт ном уншихад мөнгө өгөх дургүй. Бөх болоогүй баян болоогүй улстөрийн намд ороогүй бол Монгол оронд хэн ч биш.

Феодалжсан Монгол оронд ноёны бөх ноёны хүү хоёр л цолтой шагналтай улстөртэй албан тушаалтай олон оронтой тоотой данстай. Ноёны охидууд бас гараад иржээ. Зарим ноёны хүүхэдүүд Америкийн дипломтой одоо тэгээд бусадаас мундаг болсон уу?

Феодалын Монгол оронд өнөөдөр боловсрол, эрүүл мэнд техник технолог гээд л ямар их хөгжилд чухал мэрэгжилүүд хэрэгтэй биш бөх улстөрч гэсэн хоёр л эрчүүдийн орон болжээ.

Мэдээлэл авах: molorerdenelecture@gmail.com

Утас 9998 0004

Molor-Erdene