Энэ хагас сайнд 3 сарын 23 нд Лекц 6 "Шударга ёс ба Хөдөөнизм" "" уншина.
Монголын философийн онол - Хөдөөнизм гэсэн гарчигтай цуврал 10 лекцийн энэ удаагийн сэдэвт Монголын нийгэмд "Шударга ёс " ярихад яагаад маш хүндрэлтэй тухай ярина.
Мэхлэх сэргэлэнтэх залилах хуурах хохироох орхигдуулах үгүйсгэх мухар сүсэг зан заншил уламжлалт ёс энэ бүгд Монгол улсад шударга ёсыг дардаг бүр устгадаг.
Худал дипломоос авахуулаад худал цол шагнал албан тушаал бүгд шударга ёсыг эрхэмлэж аваагүй. Яг шалгавал бүгд баригдана. Юу ч чадахгүй хүмүүс хөдөлмөрийн баатар ардын багш гэж цолтой шагналтай цалинтай.
Орчин үеийн биш худал өвөг дээдэс худал 100 эрхэм яриад л ноён дээдэс гэж хуйлраад л баян тарган хөрөнгөтэй мөнгөтэй гэж шүтээд л. Ардчилал феодализм авчирчээ.
Шударга ёс гэдэг маш том эрдэм. Эрдэм гэсэн ойлголт ёс суртахууны үнэт сэдэв. Монгол хэлний гэдэг хүмүүс эрдэм гэсэн ойлголтыг ойлгох битгий хэл барагцаа ч байхгүй болохоор мэргэжилдээ сайн хүнийг эрдэмтэн гэж арай л худал нэрлэж иржээ. Үүндээ бүр дасжээ. Дассандаа дарлуулна гэж үг бий.
Мэргэжилдээ сайн гэхдээ ямар ч эрдэмгүй байх боломжтой. Түүх яриад л түүхэн роман бичээд л үг бүтэн бичиж чадахгүй эгшиг гээж үг эвдэлдэг дүрэм яриад ганц хоёр гадаадын хуулийн ойлголтуудыг цээжилсэн хүмүүс эрдэмтэн биш. Тэд эрдэмтэй ямар ч хамаагүй.
"Шударга ёс - шударга нийгэм" гарчигтай номондоо "Шударга ёс" гэсэн том эрдэмийг тайлбарласан.
Их сургуулийн багш эсвэл шинжлэх ухааны салбарын хүмүүс ёстой эрдэмгүй гэж жишээнүүдээр тайлбарласан.
Ренчингээс авахуулаад 100 эрхэм Доктор профессороос авахуулаад төрийн шагналтангуудыг эрдэмтэн гэх үнэхээр асуудалтай. Энэ тухай нилээд онолын ёс суртахуун ёс зүйн лекц уншина. Бас л Монголын нийгэмд хэцүү сэдэвүүд. Нэгэнт л философоос гаралтай сэдэвүүд тул ярихаас өөр замгүй.
Шударга ёс ярина гэдэг үнэн худал зөв буруу сайн муу сайхан муухай хайр дурлал хуурч мэхлэх гээд л Монгол хүний амин сүнс рүү шагайх л гэсэн ойлголт.
Түүх яриад хэл шинжлэл яриад эхлэхээр эсвэл хаад ноёд гээд эхлэхээр эрдэмтэн болчихдог инээдэмт хүмүүсийг жишээгээр харуулна.
Социологийн тал руу 3 том сэдэвийн сүүлчийн сэдэв шударга ёс тийм ч амархан хөнгөн сэдэв бишдээ. Монгол оронд оношлогоо хийх мэт.
Дараагийн 3 сэдэв сэтгэл зүйн 3 сэдэв уншина. Тэнд Монгол оронд биш Монгол хүнд оншлогоо хийнэ. Өвөг дээдэс залуучууд насанд хүрэгчид гээд л ярина даа.
Боловсрол мэдлэг дорд үнэлэгдэж уул уурхайгаас өөр ярих сэдэвгүй Монгол орон эрдэмийн дутагдалтай шударга ёсны гачигдалтай л байна даа.
Дэлхийн бөмбөрцөгийн нэг хэсэгийг нутаг гэж нэрлэж аваад ухаад л ухаад л цааш хөгжих үү. Хөөрхий уул уурхайн Монгол орон...
Мэдээлэл авах: molorerdenelecture@gmail.com