Лекц 6-ын сэдэв “Шударга ёс ба Хөдөөнизм“




Лекц 6-ын сэдэв "Шударга ёс ба Хөдөөнизм" Justice Khuduunism

Үндсэн хуулийн асуудалтай түүний хажуугаар нийгэмд шударга ёс гэж байхгүй Монгол улс энэ маш эртний философийн ойлголтоос дэндүү алсад мэт.

Шударга ёс байхгүй л учираас эхнэр нөхөрөө дээгүүр тавина. Шударга ёс байхгүй л учираас өөрийн хүүхэдүүдээ дээгүүр урдуур оруулна. Шударга ёс байхгүй л учираас ээж аавыгаа бусадын ээж аавын дээгүүр тавих гэж бүдүүлэгтэнэ.

Монгол орон шударга ёсгүй тул цаашид улам л хэцүүднэ.

Шударга ёс байхгүй Монгол орон Орос Хятад хоёроор хамаг юмаа хийлгээд бэлэнчилж ирсэн тэрийгээ хөгжил гэж нэрлэнэ.

Монголд эр эм хүйсийн шударга ёс хаана байна. Монголын эрчүүд яагаад хөдөлмөр хийхгүй улстөрийн намд гишүүн болж эсвэл бөх барилдаж эсвэл лам болцгооно вэ. Овоо их сургуулийн математикч байна гэсэн байхгүй ламын аав. Хүүгээ лам болгочихсон. Хөөрхий тэр аав. Хөөгдөөд Америк явсан бололтой. Монголын эрчүүд шударга ёсны дутагдалтай. Ардчилалын феодализм шударга ёсыг устгажээ.

Их дээд сургуулийн профессорууд бараг бүгдээрээ эмэгтэйчүүд. Улстөрийн намын гишүүд болохоор ажилгүй мэргэжилгүй эрчүүдээр дүүрэн.

Эмч нарын ихэнх эмэгтэйчүүд. Эрчүүд бөх барилдана эсвэл шүлэг бичнэ. Эрчүүд покер тоглоно.

Арван жилийн эрэгтэй багш гэсэн ойлголт байхгүй. Эрчүүд лам болно. Тооны багш биш харин лам багш. Лам болж чадахгүй бол намын гишүүн.

"Шударга ёс - Шударга нийгэм" номондоо хэдэн жилийн өмнө Монгол оронд Монголчуудад Монгол гэсэн нэртэй энэ улсад яагаад шударга ёс зайлшгүй хэрэгтэй тухай бичсэн.

Энэ лекц 6-ын гол сэдэв нэгэнт шударга ёс тул Туркийн нэг филмийг танилцуулж ярина.

Турк улс яагаад ийм сүрхий маш том түүхтэй гэхээр Шударга ёсыг л эрхэмлэсэн ард түмэн байжээ. Шударга ёсгүй газар юу ч хөгжиж урагшлахгүй.

Хүчтэйнүүдийг дарж хүчгүйнүүдийг авардаг тийм л оронд шударга ёс байдаг. Ийм шударга ёстой орон л түүхтэй явж иржээ.

Түүхтэй болох гэж сандрахын оронд шударга ёстой болох гэж хичээх л үлдэждээ...

Мэдээлэл авах: molorerdenelecture@gmail.com

Molor-ErdeneMolor-Erdene