Лекц 7-ын сэдэв: “Бие хүн ба Хөдөөнизм“




Энэ лекцээр "Би гэж хэн бэ" "Би болох" "Би байх" гэсэн нилээд психологийн буюу орчуулгаар сэтгэл зүйн асуудалууд ярина.

"Энэтхэгийн философи ба Би" гарчигтай шар ном 1-т Энэтхэгийн философийн гол үндэс "Би гэж хэн бэ" гэсэн идентитэтийг асуусан асуулт байсан тухай бичсэн.

Энэтхэгийн философийн Би-гийн тухай асуултанд Будда, Жайна, Иога, Тантра гээд бүхий л философийн болон шашины урсгалуудыг тайлбарласан.

Энэтхэгийн эцэг өвгөд эрт дээр үеэс Би болох явцад хамгийн чухал Атаман, Дармаа, Гармаа, Сансар болон Сангаа гээд л ойлголтуудыг маш дэлгэрэнгүй тодорхой тайлбарлаж үлдээжээ.

Би гэж хэн бэ гэсэн Идентитэт бол тухайн хүний шинж чанар, намтар, дотоод үндсэн хүн болон хэн гэж танигдах вэ анх хэн гэж таниулсан тэр хэвээрээ юу эсвэл хэвээрээ бишүү гэсэн асуултууд байдаг. Энэ тухай энэ лекцээр яригдана.

Энэтхэгийн философийн "Веден" гэсэн ойлголтыг "Мэдэхгүйгээс чөлөөлөгдөх" гэж буулгах боломжтой. Бие хүн болж өөрөө өөрийгөө таних гэдэг тэр үндсэн Би гэж хэн билээ гэдгээ мэдэх тэр үйл явц мэдэж авах эрх чөлөө. Өмнө лекц 4-т энэ л эрх чөлөөний тухай тайлбарласан.

Монгол хүн өнөөдөр Бие хүн болох ямар боломжтой вэ. Монгол хүн өөрийгөө хэн гэж таниулдаг вэ. Эргээд уулзахад хэвээрээ юу.

Монгол хүн анх хэн гэж өөрийгөө таниулсан тэр л хүнээр бусад эргээд уулзахдаа таних болно гэдгийг мартаж болохгүй.

Монгол хүн анх өөрийгөө муугаар эсвэл сайнаар таниулсан бол эргээд уулзахдаа тэр хүнийг муугаар л эсвэл сайнаар л таних болно гэдгийг мартаж болохгүй. Чи бол тэр л шүүдээ. Хэвээрээ. Эсвэл хэвээрээ бишүү. Өөрөөр хэлбэл хэвээрээ биш болох гэж хичээсэн үү. Хэвээрээ байх гэж хичээж чадсан уу.

Чиний царай зүс бие хаа ямар нэртэй хэний хүүхэд хэнд ч хамаагүй. Чи хэн бэ л хамаатай.

Энэ лекцээр Америкийн "Malcolm X" гэж кино филмийн тухай ярина. Африк тивээс тээвэрлэгдэж ирж Америкийн зарц боол болсон Африкчууд хэн ч биш гэсэн маш том сэдэв дүрсэлжээ. Тэдний идентитэт устсан хэн ч биш болсон.

Би болох боломжгүй намтаргүй боол зарц явна гэдэг Америкийн Африкчуудын түүхийг өгүүлдэг.

Өнөөдөр гэрийн үйлчлэгч нэртэй үнэндээ бол зарц хийдэг цаашлаад гадаад оронд очиж ажиллаж мөнгө олох тэр л Монгол хүмүүс хэн бэ. Гадаад оронд Монгол хүнийг хэн гэж таних вэ. Хэн гэж таниулах вэ.

Зөвхөн гадаадад биш эх орондоо Монгол хүн хэн бэ. Хэн гэж таниулдаг вэ.

Улаанбаатар хотын гудамжаар алхах Монгол хүмүүс хэн гэж өөрийгөө таниулдаг вэ. Монгол хүнийг хэн гэж таних вэ. Тэр таних тэмдэг юу вэ.

Идентитэт гэсэн ойлголт ийм л том сэдэв. Self identity гэсэн ойлголтыг сэтгэл зүйч гэж нэртэй хүмүүс өөрийн дүр гэж орчуулж оршуулсан байсан. Хөөрхий Монгол хүний мэдлэггүй гэдгээ таниулах болон Монгол хэлээр хэзээ ч ойлголцохгүй бүгд өөрийнхөөрөө ойлгох энэ хоёр нийлээд ямар их асуудал Монгол оронд байна вэ. Үүгээрээ л Монгол хүн гэж хэн бэ гэсэн таниулах танигдах тэр том сэдэвүүд энэ удаагийн лекцээр яригдана.

Мэдээлэл авах: molorerdenelecture@gmail.com

Molor-ErdeneMolor-Erdene