Энэ хагас сайнд 4 сарын 6 нд "Хөдөөнизм" цуврал 10 лекц үргэлжилнэ. Лекц 8-ын сэдэв: "Бид ба Хөдөөнизм" Community Khuduunism. Онлайн. Zoom.
Бид гэсэн сэдэв маш том сэдэв. Түүхэнд олон ард түмэн Бид болж чадалгүй устсан.
Бид дотор Би үүснэ. Би-нүүдээс Бид үүснэ. Бид дотор эрх чөлөөт тэгш эрхт шударга ёст Би-г бүтээнэ. Би бүтэлгүйтсэн ард түмэнд Бид үүсэхгүй. Бид болж чадаагүй ард түмэн бусадын тоглоом боол зарц.
Эрх чөлөөтэй тэгш эрхтэй Би-нүүд үүсэж чадаж байж л Бид үүснэ. Би үүсэхэд хамгийн түрүүнд боловсрол хэрэгтэй. Мэдлэгтэй л болох чухал.
Өмнөх лекцээр "Бие хүн" нэртэй Би үүсэхэд ямар хүндрэл сэтгэлзүй болон ухаан зуйн асуудал гардаг тухай тайлбарласан.
Энэ лекцээр Бид үүсэхэд хүн төрөлхтөний том философичид ямар ямар онолууд гаргасан тухай ярина.
Эртний Энэтхэг, Перс, Хятад, Араб гээд л том ард түмэнүүд Бид-ийг үүсгэж чадсан тул өнөөдөр хүртэл олон зуун сая хүн амтай том ард түмэнүүд хэвээр үлдэжээ.
"Хятадын философи ба Бид" гарчигтай шар номондоо би яагаад Хятад орон "Бид"-ийг чухалчилсан гэхээр Бид баттай үүсэж чадвал тэндээс чадварлаг Бие даасан Би үүсэх боломжтой гэж тайлбарласан.
Хятадын энэ Бид-ийг буюу эв хамт нийгэмийг чухалчилсан онол явсаар Марксын "Коммунист намын тунхаг" номонд олон зуун жилийн дараа бичигдсэн. Тиймээс өнөөдөр Марксын номууд Хятад оронд мэдээжийн сэдэв болж их сургуулиудад хичээл болон яригддаг. Солидарити Solidarity, Хармони Harmony бүгд л Бид үүсэхэд чухал онолууд.
Хятад орон социалист орон хэвээрээ гэж зарласан. Хятад оронд Бид-ийн өмнө Би мөн Би-гийн өмнө Бид үргэлж хариуцлагатай гэдгийг ойлгуулж анхааруулж сургадаг.
Өнөөдөр Монгол улсын хаана ч Бид үүсэх боломжгүй тул Би үүсэх тэр л бүх боломжууд хаагдсан. Би болж чадахгүй тул Бид ч үүсэхгүй өөрөөр хэлбэл нийгэм үүсэхгүй. Монгол оронд боловсрол байхгүй. Хүн боловсролтой болох бүх боломж хаагдсан. Монгол оронд мэдлэг үнэт зүйл биш. Эрчүүд бөх намын гишүүн лам бөө эсвэл урлагийн салбарт ажилладаг нэртэй боловсролгүй сүрэг хүмүүс.
Монгол улсад нэгэнт Бид үүсээгүй тул иргэд гадагшаа гадаад руу явах бол мэдээжийн. Бид-тэй байсан бол Бид-ийн өмнө хариуцлагатай ёс суртахуунтай. Гадаад оронд очоод төлөөлөх хариуцах Бид ч байхгүй. Тиймээс л гадаад ороны гадаадын Бид рүү шурган орцгоодог.
Бид гэдгээр гэрийнхэнээр хязгаарлагдана. Бид гэдгээр улстөрийн намаар хязгаарлагдана. Бид гэдгээр нутаг усаар хязгаарлагдана. Ийм л хязгаарлагдмал Бид дотор мэдлэгтэй боловсролтой Би үүсэх ямар ч боломжгүй. Зан заншил уламжлалт ёс бөө лам багш профессор гээд л бүгд Би-гийн дайсанууд. Нэгэнт Би үүсэхэд дайсан болдог тул цааш Бид үүсэхэд дайсан болдог.
Олигтойхон Би болж чадвал буцаад Бид-ийг бүтээнэ гэдгийг л хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Монгол улс одоо л Марксыг ойлгох болов уу.
Монгол улсад тархсан бүхий л өрөвдөлт хүүхэдээрээ зан төрх сэтгэл зүй Монгол хүний саруул болон бүрхэг ухаан гэх мэт яг өнөөдөр улс оронд юу болоод байгаагийн ул үндэс ярина.
Мэдээлэл авах: molorerdenelecture@gmail.com