Хүн ба Хөдөөнизм“




Лекц 9-ийн сэдэв "Хүн ба Хөдөөнизм" Human Khuduunism. Онлайн. Zoom. 11 цагаас 13 цаг.

Хөдөөнизм гэсэн Монголын философийн онол "Арабын философи ба Хүн" гэсэн гарчигтай шар номын сэдэвүүдээс урган гарна. Арабын философийн эхлэл Персийн Заратустра, Мани, Ал Фараби, Ибн Сина гээд л анхдагч философийн ойлголтуудыг тайлбарлана.

Монголын Хөдөөнизм "Хүн" гэсэн асуултанд ямар тайлбар өгөх вэ гэсэн асуултаар лекц эхлэнэ. Эндээс Монгол хүн гэсэн асуулт руу орно.

Персийн Заратустрагаас эхлэлтэй галыг шүтэх. Хурмастын философи. Ибн Халдун болон Төв Азийн хаант улсын Тамирлин хоёрын уулзалт ямар хэл дээр явагдсан. Хутагт Билигийн ном гээд л философи бичиг үсэг үлгэр домог ихтэй өнөөдөр Исламын гэж нэрлэгддэг том соёлыг ярина.

Цоо шинэ залуухан 1921 онд байгуулагдсан Монгол улсын түүхийг Торгоны замаас л эхлэх болов уу. Үг үсэг нэрлэгээ үлгэр домог бүгд л торгоны замын том соёлоос иржээ. Сүүлд Манжийн соёл холилдсон.

Монгол хэл олигтой судлагдаж чадахгүй өөрөөр хэлбэл чадаагүй явдал бас шалтгаантай. Монгол хэлний эрдэмтэд гэж нэртэй Бямбын Ренчин, Дамдинсүрэнгээс авахуулаад Чой Лувсанжав хүртэл хэлний асуудал дээр маш хариуцлагагүй хандажээ. Тэд бие даасан тусдаа Монгол хэл байдаг мэт хоосон мэдэмхийрэн муйхарлан бүдүүлэгтсэн. Удахгүй улам ил болгоно.

Өнөөдөр Монгол хэл дүрэмгүй нэгэнлэг ойлголтгүй нэрлэгээгүй үгийн үндэсээ гаргаж ирж чадахгүй явна. Монгол хэлний үгийн тоо ч тодорхой бус. Яагаад гэвэл ихэнх үгс Төв Азийн ардуудын болон Казак үгс болоод явчихдаг.

Энэ лекц маш нуршуу лекц болох болов уу.

Хүн гэж хэн бэ гэсэн асуултанд хүний бие, хүний ухаан, хүний сүнс гэсэн 3 том сэдэв ярина. Түүний дараа хайр бурхан бодол сэтгэл мэдрэмж зүүд гээд л ярина даа.

Персийн философич Заратустраг дэлхийд таниулсан Германы философич Ницшэгийн "Дээд хүн" гэсэн ойлголтыг тайлбарлана.

Дээд хүн буюу Супермэн болох гээд байгаа хиймэл оюуны Элон Маскийг хүртэл орхихгүй.

Лекцийн эцэст Монгол хүн гэж хэн бэ Хөдөөнизм яагаад энэ асуултаас эхлэх ёстойг тайлбарлана.

Төв номын сан шинэ байранд орлоо гэсэн ямар номнууд хэдэн ширхэг номнууд зөөв? Ном гэж юу вэ. Ном уншиж ухаан хөгжинө.

Монгол улсын түүхэнд ямар номнууд ямар сэдэвүүд бичигдэв?

Монголчууд эсвэл Монгол туургатан гэвэл энэ Монгол улсаас тусдаа асуудал.

Монгол улс Монгол хүн гэж хэн бэ? Олон асуултууд гарч ирэхнээ...

Molor-ErdeneMolor-Erdene

Molor-Erdene