Хөдөөнизм 9




"Хөдөөнизм 9" Монгол улсын философийн онол цуврал 10 лекц үргэлжилнэ. Лекц 9-ийн сэдэв: "Хүн ба Хөдөөнизм". Онлайн. Zoom. 11 цагаас 13 цаг хүртэл.

Энэ лекцээр "Арабын философи ба Хүн" гэсэн гарчигтай шар номныхоо "Хүн гэж хэн вэ" гэсэн сэдэвийг тайлбарлана. Эртний түүхтэй том ард түмэнүүд "Хүн болох" мөн "Хүн шиг байх" тухай зааж сургаж хүмүүжүүлж иржээ. Тэр Хүн болгох онолуудыг зөвхөн шашин гэж буруу алдаатай муйхараар нэрлэж ойлгуулж ирсэн.

Исламын сүм хийдүүд соёл мэдлэг болон коран энэ бүгд хүнийг хүн болгох онол философи орчуулгаар гүн ухаан. Философич Ал Бируни анх удаа геометр хэрэглэж дэлхийн бүслүүрийг тооцоолсон. Өнөөдөр бол Нобелийн шагнал авах байлаа.

Философич Баласгүн бичсэн "Хутагт Билиг" гэж ном эрэгтэй хүүхэдийг хэрхэн хүмүүжүүлж өсгөх сурган хүмүүжилийн ном. Эрэгтэй хүүхэдийг ийм л философийн гүн ухааны номууд хүн болгох болохоос биш гэр орон аав ээж чадахгүй тэдэнд хүмүүжүүлэх мэдлэг байхгүй.

Лекц 9-өөр дараагийн Навай гэж Төв Азийн философичийг танилцуулна.

Навайгийн "Цагаадай" хэл болон "Орхон" бичигийн тухай тайлбарлана.

Ерөөсөө энэ Монгол улс 1921 оноос хойш бүхий л түүх хэл соёл уламжлал үлгэр домог хаанаас вэ гэдгийг ойлгуулж гэгээрүүлж чадсангүй. Үндсэн хуулийн амин сүнс энэ л байсан.

Энэ лекцээр Би, Бид, Хүн гэсэн 3 том сэдэв яригдаад дуусна. Ингээд Хөдөөнизм нэртэй 9 лекц иж бүрэн болно. Энэ л лекцүүдээс Хөдөөнизм нэртэй философийн онолоо гаргах эхлэлээ тавих гэж буй...Хамгийн сүүлчийн лекц 10 дүгнэлт лекц болох боловуу...

Molor-ErdeneMolor-Erdene