Энэ хагас сайнд "Хөдөөнизм" нэртэй Монголын философийн онол гарчигтай цуврал 10 лекцийн сүүлчийн лекц орно. Онлайн. Zoom. 11 цагаас 13 цаг хүртэл.
Лекц 10-ын сэдэв: Монголын үнэн ба Хөдөөнизм. Mongolian Vertigo Khuduunism. Mongolian Vertigo: Mongolia and Mongols.
Энэ лекцээр Чингисизм, Монголизм, Хөдөөнизм гэсэн 3 сэдэвийг задлана.
1921 оноос хойш шинээр үүссэн Монгол улс нэг талдаа нөгөө талдаа Монголчууд нэртэй хүмүүс гэсэн хоёр том судалгааг танилцуулна.
Монгол улс гэвэл иргэдтэй өнөөдөр энэ улсад идэж ууж хооллож яваа хүмүүс. Монголчууд гэвэл Монгол улсын хилийн гадна яваа өөр улсын иргэн байх боломжтой. Би Монгол гэсэн хүмүүс Африкийн улсын иргэн ч байх боломжтой.
Энэ Монгол улс бол БНМАУ-ын үргэлжлэл. Бүгд Найрамдах Монгол Ард Улс гэдэг түүхтэй. БНМАУ-ын түүх бол бичигдсэн бодит баримттай бүтээн босголтын түүх. БНМАУ гэсэн улс Үндсэн хуулийн иргэдтэй, сургуулийн системтэй, эрүүл мэндийн салбартай, батлан хамгаалах аж үйлдвэр гээд бүхий л ямар ч оронд байх ёстой бүтэцтэйгээр байгуулагдсан. БНМАУ өөрийн гэсэн нийслэл хоттой болсон. Улаанбаатар хот бол бодит түүхтэй Монгол улсын нийслэл. Одоо 100 жил болж байна. Тэгэхээр 100 жилийн Монгол улс. Түүнээс урагшаа яривал олон ардууд.
Энэ Монгол улс бол Чингисийн үргэлжлэл биш.
Монгол улсын түүхээс тусдаа Монголчуудын үлгэр домог яриан түүхчлэлтэй. Хэн ч юу ч ярина. Санана санахгүй. Зохионо нэмнэ хасна. Хувийн зохиол. Эх үндэс эх сурвалжууд бас тухайн хүний л номууд. Хэн ямар ном уншсан сонссон тэгээд л түүх гэж үү. Үгүй дээ.
Монголчуудын гэсэн Монгол туургатан гэсэн олон ардуудын нийлбэр үлгэр домог дотороо Түрэг, Ляо, Санскрит гээд л том түүүхтэй ард түмэнүүдээс холилдон ирсэн.
Монголчууд гэсэн олон ардуудын соёл уламжлал зан заншил хоорондоо зөрөөтэй.
Баруун талд Төв Азийн тал нутагаас авахуулаад Зүүн талд Манжуурын тал нутаг хүртэл өргөн уудам нутагт түүхгүй төргүй нэгдмэл төв болсон хотгүй явж ирсэн нүүдэлчин нэртэй суурин нутаг устай ардууд.
Олон ардууд өөр өөрийн төвүүдээ байгуулсан. Жишээлбэл өнөөдөр Уйгарын хааны төрт улсаас үлдсэн олон баримтууд булшнууд олддог.
Монголын үнэн бол Монгол улсын үнэн. Монгол улсын үнэн бол түүхтэй болох гэсэн сандрал цоо шинээр байгуулах гэсэн ардчилсан улстөрийн бүтэлгүйтэл.
Ирээдүй гэдэг түүх дээр босох ёстой. Монгол улсын ирээдүй бол БНМАУ-ын түүх дээр л босож ирнэ. Яагаад гэвэл одоогийн Монгол улс БНМАУ-ын үргэлжлэл. Байшин барилга хот суурин уул уурхай газар тариалан мал аж ахуй гээд хөдөөгийн хөгжил ч гэсэн нийлээд БНМАУ-ын бүтэц дээр л суурилсан. Энэ бол түүх. Өчигдөр, өнөөдөр, маргааш ярина.
Чингисийн тухай яривал Төв Азийн түүх цаашлаад Ляо улсын түүх хамтруулан ярина. Энэ бол түүхэн үйл явц.
Түүхчид нэртэй хүмүүсийн үлгэр домог зохиосон номууд түүхийн ном биш. Хэн ч хаана ч үлгэр домог ярих эрхтэй гагцхүү түүх гэж хавтгайруулан Чингисдэх бол соёлын том зөрчил.
Монгол гэсэн үг ч ямар нэг энгийн агуулгатай үг болохоос утга өгөх гэж уралдах ч хэрэггүй. Монгол гэсэн түүх баримт хот суурин хааны ордон ч олдсонгүй. Чингис бол Чингиз гэсэн Төв Азийн асуудал. Хаан ч биш хан шүүдээ.
Хөдөөнизм гэсэн онол сүүлчийн Манжийн хаан болон Уйгарын хаануудыг л ярих том ажил эхэлсэн.
Хөдөөнизмийн онол Монгол хэлний асуудал ярина. Яг судлахад бие даасан Монгол хэл байхгүй харин энэ хатуу эрс тэс цаг агаартай нутагт ирцгээсэн олон ардуудын холилдсон хэл болох улам тодорхой болж байна. Өнөөдөр Монгол улсын иргэд наад захдаа л 5 хэл холилдуудан ярих жишээтэй. Яагаад гэвэл олон ардууд.
"Монголын өнөөдөр, маргааш, өчигдөр" гэсэн 3 хөх номондоо Хөдөөнизм онолынхоо гол агуулгыг буулгасан. Одоо Хөзөөнизм онол хоёр том салбартай болсон.
Нэгдүгээрт: БНМАУ-ын үргэлжлэл Монгол улсын 100 гаруй жилийн бодит түүх.
Хоёрдугаарт: Чингис болон өвөг дээдэс гэсэн үлгэр домог болсон Төв Азийн хаадуудын түүх. Уйгар болон Манжийн хаадуудынн түүх.
Буддизм Христ Манихеизм яривал тусдаа асуудал.
Монгол улсын нутагт ирсэн олон ардууд дотор Торгоны зам нуран унахад наашаа ирсэн маш их дуу хөгжим эрдэм номын соёлтой хүмүүс иржээ. Тэднийг судална.
Манжааас үлдсэн ардууд дотор цэрэгжилт сайтай үр удамтай хүмүүс ч байсан байна.
Яагаад Монгол ардууд БНМАУ-ыг байгуулахад тийм их сүрхий сурцгааж гадаад орон хүртэл явцгааж мэргэжил мэдлэг эзэмшиж чадсан гэхээр Торгоны зам Уйгар Манжаас үлдсэн болон тэдэнтэй ойр байсан ардуудын үр удам л сайн давжээ. Гайхамшигтай. Түүнээс биш шууд мориноосоо буугаад мэргэжилтэй болох боломжгүй л болов уу.
Энэ сүүлчийн лекц дүгнэлт лекц тул олон гаргалгаануудаа танилцуулна....