"Хөдөөнизм 10" гэсэн Монголын философийн онолын цуврал лекц өндөрлөнө. Онлайн. Zoom. 11 цагаас 13 цаг хүртэл.
Энэ лекцийн сэдэв "Монгол улсын өчигдөр, өнөөдөр, маргааш" гэсэн бидний эх орон "Монгол улс"-ын тухай ярина. Монголчууд гэсэн ойлголтоос ямар ялгаатай тухай ярина.
12 жилийн өмнө "Хөгжилийн гарц - Чингисийн этик" гарчигтай ном бичиж хэвлүүлж байлаа.
Энэ номондоо тухайн үед хөгжилийн гарцын тухай яриа ид өрнөж байсан цаг үе.
Тэр үед би техник технолог мөнгө санхүү уул уурхай ярихаасаа өмнө энэ Монгол улсын иргэдийн этик ёс зүй чухал гэж энэ номыг бичсэн. Тэр этик ёс зүй бол Чингисизм болох ёстой гэж бичиж байлаа.
12 жилийн өмнө Чингис гэсэн нэрийг маш их яриад л түүхэн роман үлгэр домог зохиомол түүхчид олширсон ороо бусгаа цаг үе байсандаа. Шил архины нэр хүртэл Чингис сүүлдээ Чингисийн хөшөө ч бариад байх шиг.
Монгол улсын энэ өчигдөр өнөөдөр маргааш мөнгөөр баяжиж баян хүн болох биш оюун ухаан баяжиж эхлээд оюуны баян болох хэрэгтэй гэж анхааруулж болгоомжлуулж энэ номыг бичсэн. Мөнгө бол хэрэгсэл. Өөрөөр хэлбэл хэрэглээ.
Худал хөшөө, худал музей, худал хот барихын оронд Монгол улсын иргэдийн оюуны эх үндэсийг өөрөөр хэлбэл хамгийн дээд үнэт зүйлийг л бүтээх чухал.
Гадаадын жуулчинд зориулж бариулсануудаараа онгирон хөөрөлдөх биш ариун ёс суртахуун хүмүүжилийн чиг баримжаа болсон Чингисизм байсан бол ямар их хэрэгтэй байлаа.
Чингисийн этик буюу ёс зүй номын төгсгөлийн үгийг "Пан Монголизм яагаад бүтэлгүйтсэн", "Ирээдүйгээс ирсэн социализмын Монгол хүмүүс", "Чингисизм Монголын амин сүнс болох ёстой" гэсэн сэдэвүүдээр төгсгөсөн.
Пан Монголизм яагаад бүтэлгүйтсэн гэхээр Торгоны замаас авахуулаад Уйгар, Манж гээд л ирцгээж холилдсон олон ардууд яагаад ч хот улс байгуулж нэгдсэн төртэй болж чадаагүй.
"Ирээдүйгээс ирсэн социализмын Монгол хүмүүс" гэж яагаад өөрийгөө оруулан бичсэн гэхээр яагаад гэвэл социализмын ёс суртахуун боловсролыг үнэлэх цаг ирнэ дээ гэсэн. Өнөөдөр адгийн баян хүртэл ёс суртахуун боловсрол яриад эхэлж байгаа бол социализмыг л яриад байна шүүдээ. Социализмд ёс суртахуун ярихаас биш либерализм неолиберализмд ёс суртахуун байхгүй шүүдээ.
Чингисизм гэсэн философийн онол бол Хөдөөнизм гэсэн философийн онолтой энэ лекцээр холбогдож буй.
Ээ дээ энэ Монгол улс хүүхэд шиг л гэнэн явсаар...
12 жилийн өмнө ёс суртахуун боловсролоос авахуулаад орчин үе модернизац хэрэгтэй гэж анхааруулсандаа...