Кантын 300 жилийн ой




Германы философич гүн ухаантан Иммануэл Кант 4 сарын 22 нд төржээ. Одоогоос 300 жилийн өмнө төрсөн энэ философичоо Герман орон гайхмаар магтаж өнөөдөр ч хэрэгтэй гэж ойн өдөрийг бас ч үгүй нилээд дуулиан болгон тэмдэглэлээ.

Эртний хуучин хоцрогдсон гэсэнгүй харин ч өнөөдөр маш чухал хэрэгтэй гэцгээв. Мэдээж философи юу гэж хоцрогдох вэ.

Философийн хүмүүс яах ч үгүй энэ Германы философичийн номуудыг нэг удаа ч болов харсан байдаг.

3000 мянган жилийн түүхтэй философийн дэргэд 300 хан жил гэдэг юу ч биш.

Монгол хүн би өөрийн бичсэн номондоо Иммануэл Кант хэрхэн бодсон бэ тэр талаар одоогоос бараг 20 жилийн өмнө нилээд тодорхой бичиж 153-186 дугаар хуудасуудыг зориулсан.

Кант хэрхэн бодов ерөөсөө философич хүн хэрхэн боддог талаар танилцахад илүүдэхгүй.

Энэ бодол гэсэн чухал философийн ойлголтыг сэтгэх сэтгэлгээ гээд л утга алдагдуулж бантан болгодог. Бодох бол бодолоос гарна харин сэтгэх бол сэтгэлийн хөдөлгөөнөөс гарна шүүдээ.

Кантын алдартай 3 ном байдаг. Товч дүрслэв.

Ном 1: "Цэвэр Ухамсар-ын Критик"

Ном 2: "Практик Ухамсар-ын критик"

Ном 3: "Ялгах чадварын критик"

"Ухамсар" бол ухагдахуун зүгээр нэг үг биш. Германаар "Vernunft" Англи дээр "Reason" гэсэн ойлголтууд. Олон хуудас уншиж л ойлгоно.

Англи "reason" гэсэн үгийг философийн биш хүмүүс учир шалтгаан гэж үргэлжийн буруу орчуулсаар л байдаг.

Критик гэсэн үг Грек гаралтай бөгөөд "шалгах" гэсэн ерөнхий ойлголт. Шүүмж гэж орчуулдаг тэгэхээр шүүмж гэдэг сайн муу зөв бурууг шалгаж байгаа болохоос муулж эсэргүүцэж үгүйсгэж байгаа биш.

Ерөөсөө Грек, Латин, Энэтхэг, Хятад, Перс, Араб гаралтай философийн ойлголтуудыг орчуулж болохгүй. Яагаад гэвэл анхдагч ойлголтууд. Сүүлд үүссэн Герман, Франц, Англи гэсэн ард түмэнүүдийн үгсийг харин орчуулж болно.

Кант бичихдээ "ухамсар" гэдэг хэрэгтэй яагаад гэвэл хүн бодохдоо илүү дутуу өөрийн санаа сэтгэлийн хөдөлгөөн мэдрэмж энэ бүгдийг холиод цэвэр биш бохир тул цэвэр өөрөөр хэлбэл бараг л онол гэсэн ойлголтыг задалж ном бичжээ. Практик ухамсар гэхээр одоо тэгээд практикт өөрөөр хэлбэл нийгэмд ухамсарыг хэрхэн ойлгож тайлбарлах талаар дараагийн номондоо бичсэн. Энэ хоёрыг эзэмшиж чадвал ялгах буюу бүх юмсын ялгааг олох чадвартай болно гэсэн номоо бичжээ.

Ялгах чадвар буюу Германаар "Urteilskraft" гэсэн үгийг бас л сонин хачин үгээр орчуулаад оюутануудад мэдэмхийрэн энд тэнд хичээл заадаг хэвээрээ. Засаж залруулах цаг нэгэнт иржээ.

Англи хэл сурч буй хүмүүст зориулан Монгол номтой хамтруулан уншвал тус болох болов уу гэж номоо Англи хэл рүү хөрвүүлсэн.

Мэдээлэл авах утас 9998 0004

Molor-ErdeneMolor-ErdeneMolor-ErdeneMolor-Erdene