УИХ-ын 2024 оны сонгуулийн 12-р тойрогт Хан-Уул дүүргээс нэр дэвшиж байгаадаа Санжаадоржийн МОЛОР-ЭРДЭНЭ би баяртай байна.
Бидний улс, манай иргэд болон бидний нийгэмд өөрийн мэдлэг, боловсрол, туршлага, хүний төлөө юу л хийж чаддаг тэр бүгдийгээ ухамсартай, хариуцлагатай, ёс суртахуунтай бас эрдмийг эрхэмлэж хийх тэр боломж төрийн ордонд надад олдоно гэж найдаж, Хан-Уулынхан намайг дэмжиж миний эрхэм зорилгыг хүлээн авна гэдэгт итгэлтэй байна.
Нийгэмд олон жил соён гэгээрүүлэх ажил хийсэн одоо төрд орж дараагийн соён гэгээрүүлэх ажил хийх цаг нэгэнт болжээ.
Өнөөдөр Монгол оронд ирээдүйг ярих ирээдүйг ирүүлэх ирээдүйг бүтээх тэр төрийн болон улстөрийн бодлого үйл ажиллагаа дутагдаж байна. Үндсэн хуулийн зорилго болсон иргэний эрх дутуу байгаа явдал болон төрийн үүрэг гэсэн ойлголт нийтэд мэдээжийн болж чадсангүй. Яагаад гэвэл улстөрийн чухал “Хар хайрцаг”-ны бодлого үгүй тул хэн ч хаана ч ямар ч албан тушаалтай байсан дураараа мэдэмхийрч зөвхөн албан тушаалтай дүр л болохоос цаанаа чадваргүй төр ажиллаж байна.
Философи болон ёс суртахууны чиглэлээр ажиллаж докторын зэрэгтэй болсон мэдлэгээ нийгэмд соён гэгээрүүлэх ажилд зориулсан бол одоо улс орон хөгжиж дэвшихэд техникийн ухааны докторын зэрэг авсан мэдлэгээ бас зориулах шаардлагатай боллоо.
Хамгийн түрүүнд эрчим хүч, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт Герман оронд сурсан инженерийн боловсролоо зориулж хэрэгжүүлнэ. Миний санааг үргэлж зовоож явдаг чухал сэдэв бол манай орон өөрийн бие даасан нефтийн аж үйлдвэртэй болж шатахууныхаа асуудлыг нэн тэргүүнд шийдэх улам л эрхэм үйл хэрэг болох нь тодорхой болоод байна.
Төрийн шинэчлэл, улстөрийн намын шинэчлэл, хүүхэд залуучуудын ирээдүйг хариуцлагатайгаар шийдэх сонголт өгөх, эрэгтэй эмэгтэй хөгшин залуу шашинтай шашингүй иргэдийн амар амгалан тайван өөрийн эх орондоо өөрийнхөөрөө, өөрөө өөртөө сэтгэл ханамжтай бас хангамжтай амьдран суух энэ бүгдийн төлөө өөрийн боловсрол, мэдлэг, ном, лекц, онол, хүн чанараа зориулахад бэлэн байна.
Хүндэтгэсэн:
Санжаадоржийн МОЛОР-ЭРДЭНЭ /техникийн ухааны доктор, философийн доктор/